ЕБСургууль

ЕБСургууль

  • 1923 онд гал голомтоо бадраан “ Ардын намын танхимын сургууль

                         гэдэг нэртэйгээр Буянжав багштай 25 сурагчтай хичээллэж эхэлсэн.

  • 1925 онд 100 хүүхэдтэйгээр шинэ байранд хичээллэж эхэлсэн.
  • 1935 онд Зуны сургууль болж өөрчлөгдсөн.
  • 1941 онд Зуны сургуулийг өөрчилж Төв аймгийн анхны дунд сургууль

            болсон.

  • 1968 онд 8 жилийн сургууль болон өргөжиж , анхны 8 төгсөгч төгссөн.
  • 1972 онд 440 хүүхдийн хичээлийн шинэ байрыг хүлээн авсан.
  • 1973 оны 11 сард сургуулийн 50 жилийн ойг тэмдэглэж Засгийн газрын “ Хүндэт жуух бичиг”-ээр шагнагдсан.
  • 1975 онд АБЯамны шалгалтанд сайн дүн үзүүлсэн.
  • 1984 онд 10 жилийн дунд сургууль болж 1985-1986 оны хичээлийн жилд анхны төгсөгчдөө төгсгөсөн.45901925_1771873262923209_6760834975571902464_n
  • 1983-1989 онуудад хөдөлмөр амралтын зуслантай ажилласан.
  • 1988 онд “ Аймгийн тэргүүний дотуур байр”-аар шалгарсан.
  • 1987-1996 онуудад туслах аж ахуйтай байв.
  • 1998-1999 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд 1 дүгээр байр эзэлж аймгийн ЗДТГ-ын “Баярын бичиг”-ээр шагнагдсан.
  • 2003-03-14-нд Монгол улсын ерөнхийлөгч Н.Багабанди манай сургуульд айлчилсан.
  • 2003-10-19 нь сургууль байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн
  • 2006 онд гүнзгийрүүлсэн сургалттай 11в анги төгссөн
  • 2006 онд аймгийн Хөдөлмөрийн аварга байгууллагаар шалгарсан
  • 2007 онд Швейцарийн ТББ-ийн хөрөнгө оруулалтаар Баянгол бага сургууль-Цэцэрлэгийн цогцолбор ашиглалтанд орсон
  • 2008 онд 12 жилийн тогтолцоонд шилжсэн