Засаг дарга

Засаг дарга

zasag

Байгалийн гоо үзэмж цогцолсон үзэсгэлэнт сайхан Батсүмбэр  нутгийнхаа нийт ард иргэд, сумтайгаа  амьдрал, ажил үйлсээрээ холбогдсон бүх хүмүүст энэхүү цахим хуудсаар дамжуулан чин сэтгэлийн хүндэтгэл өргөе.

Сумынхаа хөгжил цэцэглэлт болон ард иргэдийнхээ амар тайван, эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх, нутгийн удирдлага, орон нутгийн хурлын оролцоог бүх түвшинд дээшлүүлэх, чанаржуулах, сумын эдийн засаг, нийгмийн чадавхи бололцоог улам бүр нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй, хурдан шаламгай шийдвэрлэж ажиллахын төлөө сумын  Засаг дарга, Тамгын газар, төрийн албан хаагчид, төрийн ба төрийн бус байгууллагуудын оролцоонд түшиглэн нягт хамтран ажиллана.

Сумын эдийн засаг нийгмийг  хөгжүүлэх зорилт, хөгжлийн хөтөлбөрүүдийг батлах, хяналт тавих,  төсвийн орлого, зарлагын хяналтыг сайжруулах, иргэний нийгмийн байгууллагыг идэвхтэй ажиллуулах, бодлого шийдвэр гаргах, хяналт тавих түвшинд иргэдийн оролцоог өргөжүүлэх,иргэд олон нийттэйгээ амьд холбоог бий болгож, ухуулга сурталчилгаа, санал шүүмжлэлийн мөрөөр зохиох ажлыг чанаржуулах, хурлын байгууллагын материаллаг бааз, ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэх, хурал засаг даргын үйл ажиллагааны  нэгдмэл  байдлыг хангах, хурлын төлөөлөгчидийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, зохион байгуулсан  үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчлах, иргэдэд хүргэх  ажлыг тогтмол хийж хэвшүүлэхээр зорьж байна.

Батсүмбэр сум маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, иргэд маань аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.