Иргэний танхим

Иргэний танхим

Төв аймгийн Батсүмбэр сумын  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2011 оны 01-р сарын 26-нд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр,  Сумын Засаг даргын 2011 оны 05 сарын 30-ны 165 тоот захирамжаар  “Иргэний нээлттэй Танхим”-ыг байгуулсан.

 

Ийнхүү батлагдсан журмын дагуу 2011 онд 4 хэлэлцүүлэг, 2012 онд 5 хэлэлцүүлэг, 2013 онд 8 хэлэлцүүлэг,  2014 онд 6 удаагийн нээлттэй хэлэлцүүлэг, 2017 онд  5 удаагийн хэлэлцүүлэг, 2018 онд 2 удаагийн хэлэлцүүлэг, 16 удаагийн сургалтыг зохион байгуулж, иргэд, олон нийтийн байгууллага, төр засгийн шийдвэр гаргах түвшний төлөөлөл болох нийт 2300 гаруй хүн оролцуулан тэдний гаргасан санал санаачлагын дагуу зарим хэлтэс, газрын 5 төлөвлөгөө, аймгийн ИТХТ-ийн 2 гаруй тогтоол гарч,  албан тоот төлөвлөгдөн хэрэгжилтийг тооцон ажиллаж байна.