ЭМТөв

ЭМТөв

нэчлэж байна..1960 – аад оны сүүлчээр Батсүмбэр суманд хүний их эмчийн салбар байгуулагдаж их эмч ажиллах болжээ. Одоо сумын хүний их эмчийн салбар амбулаториор эмчлэхийн зэрэгцээ 18 ортой больництой, дотор, хүүхэд, эмэгтэйчүүд, төрөх, шүдний эмчилгээ оношлогоо хийх болж өргөжжээ. Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, эх барих эмэгтэйчүүдийп эмчээр С.Оюунцэцэг, хүүхдийн их эмчээр Б.Нандинцэцэг, шүдний эмчээр Л.Нямсүрэн нар ажиллаж байна. Эрүүл мэндийп төвд 21 хүн ажиллаж 2009 оны байдлаар амбулаторийн үзлэг 11869 хүнд хийж больницоор 582 хүн хэвтэж эмчлүүлж 61 хүн төржээ. Ходоогийн гурван багт хүний бага эмч ажиллаж мотоциклоор явж үзлэг зрүүл мэндийн үйлчилгээ сурталчилгааг цаг алдалгүй хүргэж байпа. Сумын эмнэлэг ЭХО, зүрхний цахилгаан бичлэг, хүчилтөрөгчийн аппарат, лабораторийн шинжилгээний багаж төхөөрөмжөөр хангагдаж сургалтын иж бүрэн тохижуулсан кабинет ажиллаж эрүүл мэндийн үйлчилгээ сурталчилгааг чанартай хийх болжээ. Эмийн сан ажиллаж иргэдэд шаардлагатай эмээр тогтмол хангахын хамт эм найруулах, нэрмэл ус бэлтгэх зэрзг үйлчилгээ явуулж байна. Улсын хэмжээгээр эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа 17 төсөл хөтөлбөрийг сумандаа бүрэн хэрэгжүүлж байна. Сумын эрүүл мэндийн төв улсад анх түрүүн магадлан итгэмжлэл авсан тэргүүний эмнэлэг болсон. 2011 онд 17 ортой шинэ эмнэлгийн барилга хүлээн авч ашиглалтад орууллаа.

IMG_6859