• 93313777
  • tov.batsumber@gmail.com
Батсүмбэр сум “Сумын цол олгох” хүчит бөхийн барилдаан зохион байгууллаа.

Батсүмбэр сум “Сумын цол олгох” хүчит бөхийн барилдаан зохион байгууллаа.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 110 жилийн ойд зориулсан  Батсүмбэр сумын “Сумын цол олгох” хүчит 64 бөхийн барилдааныг 12 сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Уг барилдаанд сумын цолтой болон цолгүй залуу бөхчүүд оролцосноос сумын заан У.Одбаяр 5 даван үзүүрлэж, Н.Батбилгүүн 6 даван түрүүлж, сумын Заан цол хүртлээ. Сумын  заан А.Одгэрэл, сумын заан У.Нэргүй нар шөвгийн 4-т үлдсэн. Барилдааны үеэр өсвөр үеийн улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанд “Уран гараа дэвээний” тусгай шагнал, чөлөөт бөхийн өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэн залуу бөх Н.Батбилгүүнд хүндэтгэл үзүүллээ. Ивээн тэтгэгчээр Аймгийн заан Т.Эрдэнэбулаг агсны хүү Э.Бат-Эрдэнэ оролцож, “Хүй мандлын хүчтэн” Үндэсний бөхийн холбоо зохион байгууллаа. 

 

 

2021-12-25 00:00:00