Агрофизикийн шинжилгээний тухай

Агрофизикийн шинжилгээний тухай

62
0
SHARE

Тариалангийн тухай хуулийн 26.7.Агрохими, Агрофизикийн шинжилгээг 5 жил тутамд тариалангийн газрын эзэмшигч, ашиглагч өөрийн хөрөнгөөр хийлгэх хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2019 оны 05-р сарын 10-11-нд Сумын ЗДТГ , Дарханы УГТХүрээлэнтэй хамтран Цогт-өндөр 2-р баг, Сөгнөгөр ,Баянгол 3-р баг, Үдлэг 4-р багийн төмс, хүнсний ногоо, малын тэжээл, жимс жимсгэний үйлдвэрлэл эрхлэгч 13 ААН, 161 иргэний 1200 га- д хөрсний дээжийг авч шинжилгээнд хамрууллаа. Сумын хэмжээнд хөрсний шинжилгээнд хамруулах ажил 60 хувьтай байна.
Иймд тухайн ажлыг үргэжлүүлэн 2019 оны 05-р сарын 16-нд Сөгнөгөр, Баянгол 3-р баг, 05-р сарын 17-нд Үдлэг 4 багийн хөрсний шинжилгээнд хамрагдаагүй ААН, иргэний талбайгаар дээж авахаар сумын газар тариалангийн мэргэжилтэн явах тул тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч ААН, иргэн та бүхэн үүргээ биелүүлэн хөрсөө шинжилгээнд бүрэн хамруулан хамтран ажиллана уу.
Жич: Хөрсний шинжилгээг сумын хэмжээнд 2009 оноос хойш тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч ААН, иргэн хийлгээгүй байгаа тул заавал хамрагдах шаардлагатайг мэдэгдэж байна.

60636741_732565037163260_9189751758711160832_n

NO COMMENTS

LEAVE A REPLY