Зарлал

ЗАРЛАЛ ЗАРЛАЛ Төв аймаг дахь Цагдаагийн газар “Олон нийтийн цагдаа” сонгон шалгаруулж авна. Үүнд: 30 хүртэлх насны, 170 см-ээс дээш өндөртэй эрэгтэй, бүрэн дундаас дээш боловсролтой Монгол улсын иргэн байна. Сонгон шалгаруулалтанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг 2017 оны 01 сарын 31-ний өдрийг дуустал хүлээн авна. Холбогдох мэдээллийг 70273814, 94024090 дугаарын утас болон www.tuv.police.gov.mn цахим хуудас болон Төв аймаг дахь Цагдаагийн газрын фээсбүүк хаягнаас лавлана уу,

Мод тарих өдөр 2014-05-16-ны өдөр бүх нийтээр мод тарих өдөр тул та бүхэн идэвхитэй оролцоно уу. Тухайн өдөр ТВ-5 телевизын сурвалжлагын баг ирж суманд ажиллана. ЗДТГ

Download NFSP!

Зарлал Чацарганы суулгац 2000 төгрөгөөр зарна, захиалга авна. ЗДТГ  Харилцах утас: 96598928

Он лайн туслах

Вэбийн талаар, мөн мэдээ мэдээлэл солилцох, хамтран ажиллах, санал солилцох бол Адмитай доорхи хаягаар холбогдоно уу

Харилцах утас:

Batsumber@tuv.mn   Batsumber@tuv.mn

   Yahoo! Messenger:

CS1:  chinzo_ja

powered by camp26


Designed by:
SiteGround web hosting Joomla Templates

Ерөнхий боловсролын сургууль PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2009 оны 6-р сарын 09, Мягмар гариг, 03:20

1.СУРГУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Түшээт хан аймгийн “Илдэн” гүний хошууны нутаг Нарийны амны Тусгалт хэмээх газар хошууны тамгийн дэргэд  1923 оны 7-р сард 25 сурагч 1 Багштайгаар байгуулагдаж байсан бол  1938 онд улсын үлгэр жишээ сургууль. 1941 онд Төв аймгийн анхны дунд сургууль болж  1944 онд бүрэн бус дунд боловсрол эзэмшигчид төгсөж байсан байна.

1961 оноос 8-н жилийн сургууль, 1984 оноос 10-н жилийн дунд сургууль болон өргөжиж хөгжсөн байна. 1968 онд анхны 8-р ангиа төгсгөснөөс хойш 46 удаагийн төгсөлтөөр 4621 иргэнд суурь боловсрол, 1986 онд анхны 10-р ангийг төгсөж улмаар 28 удаагийн төгсөлтөөр 1852 иргэнд бүрэн дунд боловсрол эзэмшүүлсэн байна. Сургууль төгсөгчид,  суралцагчдын дундаас хөдөлмөрийн баатар Ц.Хорлоо, хөдөлмөрийн баатар Б.Төмөрдорж,  хөдөлмөрийн баатар Х.Амармэнд , ардын жүжигчин Зууны манлай дуучин, ардын жүжигчин Х.Уртнасан , шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, эдийн засгийн ухааны доктор Л.Гүржав, Улсын   арслан, ангаах ухааны доктор П.Дагвасүрэн, Төрийн соёрхолт сийлбэрч Д.Төртогтох, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Магсар, Гавьяат зоо техникч Д.Жадамба, Д.Ичинхорлоо авьяат барилгачин, Ч. Төмөрбаатар Гавьяат багш, Лувсанбалдан  гавьяат эмч, А.Хишигдорж   Гавьяат эмч , Г.Лхамсүрэн  Малын гавьяат эмч, Ц.Тэрбиш Гавьят зоо техникч, О.Дорж Гавьяат техникжуулагч, Х.Далантай  Гавьяат жүжигчин, Р.Гүр Ангаах ухааны доктор Р.Жавзмаа ХААУ доктор, Р.Дулам ХААУ доктор,Ч.Бадарч ХААУ доктор, Д.Доржсүрэн Түүхийн ухааны доктор, Гантөмөр  Техникийн ухааны доктор, Ц.Төмөр-Очир Ангаах ухааны доктор, Ц.Халиунаа ХААУ доктор, Одсүрэн ХААУ доктор, Одцэцэг ХААУ доктор зэрэг төгсөгчдөөрөө бахархадаг.

Ажиллаж байсан багш удирдах ажилтнаас Монгол улсын ардын багш Чойжилсүрэн, гавьяат багш Намсрай, Сүрэн, Сэмжид, хөдөлөмөрийн гавьяаны улаан тугын одонт Н.Жамбалсүрэн, О.Сэрж, А.Дашдэлэг нар төр засгийн өндөр шагнал хүртсэн байна.

Сургуулийн хамт олон нь “ Сум, аймгийн хөдөлмөрийн аварга байгууллага” –аар шалгарч улмаар 2008 онд Улсын хэмжээнд Шилдэг менежменттэй  “Топ-20 сургууль” –ийн нэгээр шалгарч байв.

Одоо тус сургууль нь хоёр салбар бага сургуультай, 2016-2017 оны хичээлийн жилд 40 бүлэг   1158 сурагчдтай , 56 багштай, 4 удирдах ажилтан, 35 туслах ажилтантай сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна. Манай сургууль нь сургалтын агуулга болон орчны стандартыг хангахад гол анхаарлаа чиглүүлж Гэрчилгээжсэн 19 кабинеттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Бидний дунд :

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон-1

Алтан гадас одонт -2

Хөдөлмөрийн хүндэт медальт-3

Ардын Боловсролын Тэргүүний Ажилтан 16

Бие тамирын тэргүүний ажилтан 1

МУБШУҮЭХ-ны тэргүүний ажилтан -3

БШУЯ-ны хүндэт жуух бичигтэн 12

Зөвлөх багш 1

Тэргүүлэх багш 11

Заах аргач зэрэгтэй багш 21 ажилладаг.

Он цагийн товчоон

  • 1923 оны Намар гал голомтоо бадраан “Ардын намын танхимын сургууль” гэдэг нэртэйгээр Буянжав багштай  25 сурагчийн хамт хичээллэж эхэлсэн.
  • 1925 онд 100 хүүхэдтэйгээр шинэ байранд хичээллэж эхэлсэн.
  • 1935 онд Зуны сургууль болж өөрчлөгдсөн
  • 1938 онд Улсын үлгэр жишээ сургууль болж байв.
  • 1941 онд Зуны сургуулийг өөрчилж Төв аймгийн анхны дунд сургууль болсон
  • 1961 онд 8-н жилийн сургууль болон өргөжсөн.
  • 1967-1968 онд Анхны 8-р анги төгссөн.
  • 1972 онд 440 хүүхдийн хичээлийн шинэ байр хүлээн авч кабинетийн системээр хичээлэж эхэлсэн.
  • 1973 оны 11-р сард сургуулийн 50 жилийн ойг тэмдэглэж ЗГ-ын “ЖУУХ БИЧИГ”-ээр шагнагдсан.
  • 1975 онд АБЯ-ны шалгалтанд сайн дүн үзүүлсэн.
  • 1984 онд 10-н жилийн дунд сургууль болсон
  • 1985-1986 оны Хичээлийн жилд анхны 10-р анги төгсгөсөн.
  • 1983-1989 онд Хөдөлмөр амралтын зуслантай ажилласан.
  • 1986-1996 онд Туслах аж ахуйтай байв.
  • 1998-1999 оны Хичээлийн жилд аймгийн хэмжээнд I байр эзлэн ЗДТГ-ын баярын бичгээр шагнагдсан.
  • 2000.03.14 –нд МУ-ын Ерөнхийлөгч Н.Багабанди тус  сургуульд айлчилсан.
  • 2003 . 10.19- нд Сургууль байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэв.
  • 2004-2005 он Аж ахуйн аргаар дотуур байрны өргөтгөлийг барьж ашиглалтад оруулав.
  • 2006 онд Төв аймгийн  хэмжээнд”Дэлхийн Зөн хүүхдийн хөгжил бүсийн наадам”-ыг анх удаа санаачлан зохион байгуулж     онуудад I байр,        онуудад II байр,     III байр тус тус эзэлж байв.

 

 

  • 2006 он  Гүнзгийрүүлсэн сургалттай 11в анги төгссөн
  • 2006 онд ажлаараа  “Аймгийн Хөдөлмөрийн аврага байгууллага”-аар шалгарав.
  • 2007 он “Монгол бичигтэн сум”
  • 2007 он “Сумын хөдөлмөрийн аварга байгууллага”-аар шалгарав. Аймггийн уралдаанд III байр эзэлсэн.
  • 2007.09 сар Швейцарийн ТББ –ийн санхүүжилтээр Баянголын багийн Сургууль-Цэцэрлэгийн цогцолбор баригдаж ашиглалтанд оров.
  • 2010.02 сар- Хичээлийн байрны өргөтгөл, спорт заалны барилга ашиглалтанд оров.
  • 2008 онд 12 жилийн тогтолцоонд шилжсэн.
  • 2008 онд улсын хэмжээнд “Шилдэг менежменттэй ТОП-20”  сургуулийн нэгээр шалгарав.
  • 2008 онд багш У.Болормаа “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэгтэй болсон.
  • 2010 онд “Хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хоолны илчлэг хангалтаар хангалттай үнэлэгдэж аймагт III байр эзэлсэн.
  • 2011 онд Сургуулийн үйл ажиллагаа нь “Улсын тэргүүний сургууль” ийн түвшинд хүрч үнэлэгдэж өргөмжлөлөөр шагнагдав.
  • Төв аймгийн үндэсний спортын III их наадамд аварга багаар шалгарч цом хадгаллаа.
  • Онуудын  “Сумын урлагийн тэргүүний байгууллага”-аар шалгарч байв.
  • 2012 онд аймгийн хэмжээнд “Нийгмийн салбарын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх жил”-ийн ажлын үйл ажиллагааны үр дүнгээр II  байр эзэлсэн .
  • 2011 он “Үйл ажиллагаа нь” Улсын тэргүүний сургуулийн түвшинд хүрч үнэлэгдсэн.
  • Сумын урлагийн тэргүүний байгууллагаар тогтмол шалгарч ирсэн.
  • Төв аймгийн Үндэсний спортын III их наадамд аварга багаар
  • Төв аймгийн 100 буудалт даамны өсвөр үеийн аварга баг.
  • 2012 онд “Сумын эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар шалгарав.
  • 2012 онд аймгийн хэмжээнд “Нийгмийн салбарын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх жил”-ийн ажлын үйл ажиллагааны үр дүнгээр II байр эзэлсэн .
  • 2013 онд сургууль байгуулагдсаны 90 жилийн ойгоо тэмдэглэсэн.
  • 2014 онд Японы засгийн газрын  буцалтгүй тусламж “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд 168 сая төгрөгний дээвэр, цонхны их засвар хийгдсэн.
  • 2015 онд ОНХС-аас 69 сая төгрөгийн сантехникийн засвар хийгдсэн.
  • 2016 онд БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар 120 хүүхдийн дотуур байр /1,2 тэрбум/ төгрөгийн өртөгтэй байр баригдсан.
  • 2016 онд Улсын төрөлжсөн олимпиадад аймагт III байр
  • 2016 онд Урлагийн тэргүүний байгууллага
  • 2016 онд Сумын аварга байгууллага

 

 

 

Сэтгэгдлүүд (0)Add Comment

Write comment
smaller | bigger

busy
Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 4-р сарын 11, Мягмар гариг, 02:41
 

Санал асуулга

Манай сумын ажлын талаар...
 

Онлайн гишүүн

Манайд 50 зочид онлайн

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр10
mod_vvisit_counterӨчигдөр78
mod_vvisit_counterЭнэ 7 хоног218
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоног423
mod_vvisit_counterЭнэ сард1216
mod_vvisit_counterӨнгөрсөн сард1515
mod_vvisit_counterБүгд66918

Онлайн (20 минутын өмнө): 2
Таны аддресс 54.234.233.48
,
Өнөөдөр: 2-р сар 20, 2018