Зарлал

ЗАРЛАЛ ЗАРЛАЛ Төв аймаг дахь Цагдаагийн газар “Олон нийтийн цагдаа” сонгон шалгаруулж авна. Үүнд: 30 хүртэлх насны, 170 см-ээс дээш өндөртэй эрэгтэй, бүрэн дундаас дээш боловсролтой Монгол улсын иргэн байна. Сонгон шалгаруулалтанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг 2017 оны 01 сарын 31-ний өдрийг дуустал хүлээн авна. Холбогдох мэдээллийг 70273814, 94024090 дугаарын утас болон www.tuv.police.gov.mn цахим хуудас болон Төв аймаг дахь Цагдаагийн газрын фээсбүүк хаягнаас лавлана уу,

Мод тарих өдөр 2014-05-16-ны өдөр бүх нийтээр мод тарих өдөр тул та бүхэн идэвхитэй оролцоно уу. Тухайн өдөр ТВ-5 телевизын сурвалжлагын баг ирж суманд ажиллана. ЗДТГ

Download NFSP!

Зарлал Чацарганы суулгац 2000 төгрөгөөр зарна, захиалга авна. ЗДТГ  Харилцах утас: 96598928

Он лайн туслах

Вэбийн талаар, мөн мэдээ мэдээлэл солилцох, хамтран ажиллах, санал солилцох бол Адмитай доорхи хаягаар холбогдоно уу

Харилцах утас:

Batsumber@tuv.mn   Batsumber@tuv.mn

   Yahoo! Messenger:

CS1:  chinzo_ja

powered by camp26


Designed by:
SiteGround web hosting Joomla Templates

Соёлын төв PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2009 оны 6-р сарын 09, Мягмар гариг, 03:22
ТӨВ АЙМГИЙН БАТСҮМБЭР СУМЫН
СОЁЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА.

Соёлын төв анх 1969 онд МҮЭ-ийн Төв Зөвлөлийн шийдвэрээр “Ажилчны клуб” нэртэйгээр ажил үйлчилгээ явуулж ирсэн. Тэр үед найруулагч кино жүжигчин Цэрэннад-мид 12 хүний бүрэлдэхүүнтэй “Сүмбэрийн цуурай” нэртэй хамтлаг байгуулан ажиллаж байгаад  аймгийн соёл урлагийн гурав хоногт амжилттай оролцон ,улмаар Дорноговь аймгийн соёл урлагийн гурав хоногт урилгаар оролцон тоглож улсад нэгдүгээр байр эзлэн Соёлын Яамнаас 1973 онд соёлын төвийн шинэ барилгын эрхийн бичгээр шагнагдаж шинэ соёлын төв баригдаж өргөжсөн.
Ажилчны клуб байхдаа 1970 онд  Д. Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийн хэсгээс анх тайзнаа тавьсан. 1973 оноос эхлэн  Нямаагийн зохиол “Сэтгэлийн шуурга”, Цэрэннадмид найруулагчийн “Эрвээхэй”, “Хувьсгал” жүжиг, Э. Оюуны “Би эндээс явахгүй”, “Хасах тавын хараа” дуулалт жүжиг тус тус тоглож үзэгч олны хүртээл болгосон.

Соёлын төв 1978 онд “Сүмбэрийн цуурай” цахилгаан хөгжмийн хамтлаг,
1983 онд “Мөнгөн жигүүр” цахилгаан хөгжмийн хамтлаг,
1984 онд “Цэцэгхэн” бүжгийн тавин хүүхэдтэй хамтлаг Төв аймагт тайлан тоглолтоо хийж алтан медаль хүртсэн.  

Соёлын төв одоо тогтмолжсон үйл ажиллагаатай найман хүний орон тоотой ажиллаж байна. Үүнд: эрхлэгч, хөгжмийн багш, номын санч, кино механикч-техникч, үйлчлэгч, галч нарын бүрэлдэхүүнтэй ажлаа явуулж байна.

Соёлын төвийн төсөв:27227,1

Соёлын  төв нь Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлого,Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр,аймаг,орон нутагт хэрэгжүүлэх эдийн засаг,нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, сумын 6420 хүнд соёл урлаг,мэдээллийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх зорилгоор соёлын олон талт арга хэмжээнүүдийг өргөн далайцтай мэргэж-лийн өндөр түвшинд зохион байгуулан ажиллаж байна.

Соёлын төвөөс уламжлал болон зохиогддог ажлууд:
1.    “Ирээдүйн одон” орчин үеийн бүжгийн уралдаан 12 дахь жилдээ
2.    “Гоёл” загварын уралдаан 5 дахь жилдээ
3.    “Гоо охин” уралдаан 13 дахь жилдээ
4.    “Хэрвээ би эр хүн байсан бол...” уралдаан 8 дахь жилдээ
5.    “Би чадна” уралдаан 8 дахь жилдээ
6.    “Бяцхан мисс” уралдаан 12 дахь жилдээ
7.    “Эстрадын бяцхан  дуулаачид”-ын уралдаан 14 дахь жилдээ
8.    “Зуун ээжийн баяр” 10 дахь жилдээ
9.    “Ая дууны жигүүр” урлагийн наадам 10 дахь жилдээ
10.    “Хамгийн хамгийн хамгийн” шилдгүүд 2 дахь жилдээ


Уламжлал болсон ажлуудын хүрсэн үр дүн:

Ц. Оюунтунгалаг – 2007 оны “Тэргүүн гоо охин” одоо загвар өмсөгч
С. Баясгалан         - 2005 оны “Тэргүүн гоо охин” одоо Соёлын Дээд                                  
сургуулийн шилдэг оюутан
Ц. Соёл- Эрдэнэ    - 1998 оны “Тэргүүн мисс”. Одоо СУИС-ийн оюутан
Бээжинд болох ОУ-ын оюутны фестивальд тоглолтоор
оролцоно.
“Хар чоно”            - реп бүжгийн хамтлаг – “Болор эгшиглэн” улсын уралдааны
алтан медальтай
“ Шигтгээ”            -хамтлаг ХУ-ийн “Яргуй” наадмын эстрад дууны төрлөөр ал-
тан медаль
“ Ах дүү гурав”      хамтлаг  ХУ-ийн “Яргуй” наадмаас хамтлаг дуугаар алтан
медаль                                                                      
Ц. Соёл-Эрдэнэ   – ХУ-ийн “Яргуй” наадмаас гадаад дуугаар мөнгөн медаль
Т. Амгалан           - ХУ-ийн “Яргуй” наадмаас гоцлол дуугаар мөнгөн медаль
М. Уранцэцэг       - ХУ-ийн “Яргуй” наадмаас ардын бүжгээр алтан медаль тус
тус хүртсэн.
Соёлын төв нь түүхэн болон тэмдэглэлт баяр ёслол, иргэдийн чөлөөт цагийг зөв болов-сон өнгөрүүлэх зорилгоор албан байгууллага, баг, компани, төрийн бус байгууллага, нам эвсэл холбоотой хамтарч соёлын олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаж байна.
1.    Байгууллага, баг сурталчлах арга хэмжээ
2.    МАХН-ын баяр, Эх орончдын өдөр
3.    Монголын багш нарын баяр
4.    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр
5.    Зэвсэгт хүчний баяр
6.    Мөнгөн хонхны баяр
7.    Яргуй наадам
8.    Наурыз хаврын баяр
9.    Хүүхдийн хөгжил бүсийн наадам
10.    “Би бүжиглэх дуртай” хаврын баяр бүжгийн уралдаан
11.    Угийн бичгээ хөтөлж ураг төрлөө мэдэцгээе” дэвжээ
12.    “Караоке” уралдаан
13.    “Ариун хайр ба цусан удам” уралдаан
14.    “Ая дууны жигүүр” урлагийн наадам

Хамтын ажиллагааны үр дүн:
Соёлын төвд:
“Хандгайн зоо” ХХК 5,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт,
“Алтан мандал” ХХК 200,0 мянган төгрөг
ЗДТ Газар 4,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт
“Өнөр Мандал” ББН 140,0 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

Соёлын төв хөдөөгийн багууд,малчин өрхүүдэд маршрутын дагуу сар бүр соёл урлаг,мэ-дээллийн иж бүрэн үйлчилгээгээр үйлчилж, 2007 онд 1590 хүнд, 2008 онд 1943 хүн хамрагдсан.

Соёлын төвд хүүхдийн авьяас билгийг нээн хөгжүүлэх зорилгоор
Ёочин
Шанз
Хуучир
Морин хуур
Даралтат хөгжмийн дугуйлангуудыг мэргэжлийн багш нар хичээллүүлж байна.
Соёлын төв 2007,2008 онд 97 төрлийн ажил зохион байгуулж,2007 онд 18,0 мянган хүнд үйлчилж 1640,2 мян. төгрөг,2008 онд 19500 хүнд үйлчилж  979,2 мян.                  төгрө-гийн орлого оруулсан.

Соёлын төвөөс хүүхэд залуучууд,иргэдийн авьяасыг нээх, авьяастнуудыг тодруулах зорилгоор соёлын олон талт арга хэмжээнүүдийг уламжлал болгон зохион байгуулсны үр дүнд ардын авьяастны тоо өссөн.

18-25 насны авьяастан 52
26-42 насны авьяастан 64
45-60 насны авьяастан 25

МУ-ын СТА 5, Улсын тэргүүний уран сайханч 3, Монгол Улсын ардын авьяастан 3, Бо-ловсрол,соёл шинжлэх ухааны хүндэт жуух 2, алт,мөнгө,хүрэл медальтай авьяастан 20 байна.

Соёлын төвийн үйл ажиллагааны үр дүн.

2001 онд “Сумын аварга байгууллага” цол,өргөмжлөл,мөнгөн шагнал,
2004 онд Төв аймагт нэгдүгээр байр,өргөмжлөл,мөнгөн шагнал,
2005 онд Төв аймгийн атарчин залуучуудын тэмцээнд урлаг спортоор нэгдүгээр байр дурсамж,
2006 онд Төв аймагт нэгдүгээр байр эзэлж өргөмжлөл,мөнгөн шагнал
2006 онд Соёлын төв чанартай үйлчилгээ улсын болзолт уралдаанд гуравдугаар байрт шалгарч,БСШУ-ны Яамны өргөмжлөл,1,5 сая төгрөгийн мөнгөн шагнал
2007 онд ардын авьяастны идэвх санаачилгыг өрнүүлсэн амжилтаараа аймагт нэгдүгээр байр, өргөмжлөл,
2008 онд сумын аварга байгууллага өргөмжлөл,мөнгөн шагнал
2008 онд сум сурталчлах соёл урлагийн өдрүүдийг Зуунмод суманд амжилттай зохион байгуулж Боловсрол,Соёлын газрын өргөмжлөл, Ямаха хөгжмөөр шагнуулсан.
2008 онд гавьяатнуудын соёрхол хүртсэн
2008 онд Төв аймгийн монгол туургатан театрын өргөмжлөл
2009 онд “Сумын хошой хөдөлмөрийн аварга байгууллага”,мөнгөн шагнал
2009 онд сумын номын сан аймагт гуравдугаар байрт шалгарч өргөмжлөл,мөнгөн шагнал

Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:

Ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн дээр төвийн болон хөдөөгийн иргэдийн дунд “Ая дууны жигүүр” урлагийн наадмыг жил бүр зохион байгуулж,сумын урлагийн шилдэг байгууллага, баг, сумын шилдэг морин хуурч,хөөмийч,уртын дууч,ардын бүжигчин, ерөөлч магтаалчийг тодруулж өргөм-жилдөг. Морин хуур,уртын дуу үндэсний  хөтөлбөрийн ажлын  хүрээнд  20 хүүхдэд морин хуур хөгжим ,хоёр хүнд уртын дуу зааж сургаж байна.

Төв аймгийн Боловсрол соёлын газар, сумын ЗДТ-ын газар,соёлын төв хамтарч хойд бүсийн зургаан сумын дунд морин хуур,уртын дуу,монгол хөөмий үндэсний хөтөлбөрийн хүрээнд  “Эгшиглэхүй” урлагийн наадам зохион байгуулахаар төлөвлөж байна.

Түүх,соёл,соёлын өвийг хамгаалах талаар тодорхой ажил зохион байгуулсан.
1.    түүх,соёлын дурсгалт газар 5
2.    утга соёлын өвийг өвлөн тээгчид  
3.    хувь хүний гар дээр байгаа хосгүй үнэт соёлын өв 45
зэргийг зурагжуулан дэвтэрлэж фонджуулсан.

Соёлын төв.

Батсүмбэр сум Төв аймагт соёл урлагийн өдрүүдийг амжилттай зохион байгууллаа. Соёл урлагийн гурав хоногт сумын уран сайханчдын концерт,ЕБДСургуулийн багш,сурагчдын концерт тоглож,утга соёлын өвийг өвлөн тээгч З. Шүрэнцэцэгийн шүрэн урлалын үзэсгэлэн,  Намжилдоржийн шог зургийн үзэсгэлэн,Т. Баттөмөрийн сийлбэрийн үзэсгэлэнг гаргаж Төв аймагчууддаа сурталчиллаа.

Соёл урлагийн арга хэмжээнд нийт 160 хүн оролцсон. Соёлын төвөөс кино үзвэрээр Төв аймгийн 25 суманд , концертоор Партизан, Түнхэл, Борнуур,Жаргалант, Баян-чандмань суманд тус тус үйлчилсэн.

Номын сан.
Номын сан нь 2007,2008 онуудад 1097,0 мян.төгрөгийн шинэ ном авч фондоо баяжуулсан. Мэдээлэл технологийн эрин зуунд номын сангаас хүүхэд,залуучууд, иргэдийн оюуны эрэлт хэрэгцээг хангах зорилгоор мэдээ,мэдээллийг олон хэлбэрээр хүргэж ажиллахыг эрхэм зорилгоо болгож байна.
Иргэдэд мэдээллийг хөнгөн шуурхай хүргэх зорилгоор шинэ номын, сэдэвчилсэн номын, танин мэдэхүйн, номын үзэсгэлэнгүүдийг цувралаар гарган сурталчилж байна. Сумын номын сан, сургуулийн номын сантай хамтарч улсаас хэрэгжүүлж буй READ төслийг амжилттай хэрэгжүүлснээр уншигч хүүхдийн тоо өсч,хүүхдийн ном унших идэвх өрнөсөн. Төсөлд 655 хүүхэд хамрагдсан. READ төслөөр ирсэн номуудаар сурагчдын дунд бяцхан номын уралдаан зохион байгуулахад 102 бяцхан ном хийгдэж үзэсгэлэн гаргасан. Номын сангаас “Эх хэл мину”, “Цэвэр бичигтэн”-ий уралдаан зохион байгуулсан. Д. Нацагдорж тэмдэгтний болзол хангуулах зорилгоор “Номтой нөхөрлөе” номын аянг зохион байгуулан ажилласан. Номын сангаас уран сайханчдад гарын авлага болгон зохиолын, дууны ,ардын дууны,жүжгийн номуудаар “Танд туслая” булан нээн ажиллуулж байна. Номын сан хөдөөгийн баг,малчин өрхүүдээр 2007 онд 33 удаа үйлчилж 345 хүнд, 2008 онд 30 удаа үйлчилж 242 хүнд нийт 585 хүнд ном хэвлэл ун-шуулж,угийн бичиг хөтлөх  талаар сургалт сурталчилгаа хийж,шинэ дуу зааж,хуулийн сурталчигаа хийж соёл урлаг хөдөөд дэвтэр аялуулан ажилласан.
Номын сангаас бага ангийн сурагчдын дунд “Чанга уншлага” зохион байгуулахын зэрэг-цээ  БСШУ-ны  Яамнаас гаргасан цахим номын сан, Д. Нацагдоржийн амьдрал,уран бү-тээлийн дискуудыг сонсгож, сурталчлан ажилладаг.
Номын сангийн засвар, тохижилтонд зориулан  600,0 мян.төгрөг зарцуулсан.

10-р сарын мэдээ

Ахмадын баяраар бүх байгууллагуудад нэгдсэн журмаар ахмадын баяраа хөтөлбөрийн дагуу тэмдэглэн өнгөрүүлсэн.

Соёлын төвд шанз, морин хуур, ёочин даралтад хөгжмийн болон бүжгийн дугуйлангууд хүрээлэн байна.

Дугуйланд нийт 56 хүүхэд хамрагдсан байна.

Атар газар эзэмшисний 50н жилийн ойн баярын арга хэмжээнд зориулсан концертыг бэлтгэн сургуйлалт хийгдэж байна
Сэтгэгдлүүд (1)Add Comment
0
Garaasai
written by Sugar, July 03, 2010
Batsumber sumiin zasag darga Ganbayar oi businuulchaad why ajilaasaa garahgui bgaag bi eroosoo oilgohgui bna ajlaaasaa garaasai da ichmeer yum ard irged ni yaaaj iim hund udirduulj bnaaa Ganbayar boliosoi gar

Write comment
smaller | bigger

busy
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 11-р сарын 05, Пүрэв гариг, 02:52
 

Санал асуулга

Манай сумын ажлын талаар...
 

Онлайн гишүүн

Манайд 50 зочид онлайн

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр10
mod_vvisit_counterӨчигдөр78
mod_vvisit_counterЭнэ 7 хоног218
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоног423
mod_vvisit_counterЭнэ сард1216
mod_vvisit_counterӨнгөрсөн сард1515
mod_vvisit_counterБүгд66918

Онлайн (20 минутын өмнө): 2
Таны аддресс 54.234.233.48
,
Өнөөдөр: 2-р сар 20, 2018