Зарлал

ЗАРЛАЛ ЗАРЛАЛ Төв аймаг дахь Цагдаагийн газар “Олон нийтийн цагдаа” сонгон шалгаруулж авна. Үүнд: 30 хүртэлх насны, 170 см-ээс дээш өндөртэй эрэгтэй, бүрэн дундаас дээш боловсролтой Монгол улсын иргэн байна. Сонгон шалгаруулалтанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг 2017 оны 01 сарын 31-ний өдрийг дуустал хүлээн авна. Холбогдох мэдээллийг 70273814, 94024090 дугаарын утас болон www.tuv.police.gov.mn цахим хуудас болон Төв аймаг дахь Цагдаагийн газрын фээсбүүк хаягнаас лавлана уу,

Мод тарих өдөр 2014-05-16-ны өдөр бүх нийтээр мод тарих өдөр тул та бүхэн идэвхитэй оролцоно уу. Тухайн өдөр ТВ-5 телевизын сурвалжлагын баг ирж суманд ажиллана. ЗДТГ

Download NFSP!

Зарлал Чацарганы суулгац 2000 төгрөгөөр зарна, захиалга авна. ЗДТГ  Харилцах утас: 96598928

Он лайн туслах

Вэбийн талаар, мөн мэдээ мэдээлэл солилцох, хамтран ажиллах, санал солилцох бол Адмитай доорхи хаягаар холбогдоно уу

Харилцах утас:

Batsumber@tuv.mn   Batsumber@tuv.mn

   Yahoo! Messenger:

CS1:  chinzo_ja

powered by camp26


Designed by:
SiteGround web hosting Joomla Templates

Алдар гавьяатнууд PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2009 оны 5-р сарын 20, Лхагва гариг, 11:48

Батсүмбэр нутаг алдартнуудыг төрүүлсэн өлгий нутаг

Партпзанууд:

Батсүмбэрийн уугуул, суугуул олон иргэд ардын хувьсгалын ялалтыг авчирахад өөрийн хувь нэмрээ оруулсан алдарт партизан олонтой билээ. 1921 онд ардын журамт цэрэгт элсэн орж гамин, цагаантантай тулалдаж явсан партизан П.Тогтох, 1921 онд ардын журамт цэрэгт элсэж ардыи намын анхдугаар их хуралд оролцож явсан Н. Дэндэвдорж, Хиагтыг чөлөелөх байлдаанд оролцож явсан Чогдонгийн Дамчаа, Дух нарс, Харзын гол, Гуртын тавилан, Ац, Зүлэгтэд цагаан цэрэгтэй тулалдаж явсан Балганжавын Дорж, Тужийн нарсанд гаминтэй, Дух нарсанд цагаантантай тулалдаж баруун замын байлдаанд оролцож, зүүн хязгаарт цагаантантай тулалдаж явсан Гомбын Лувсан, Хяраан, Хиагт, Орхоноор гамин, цагаантантай байлдахад оролцож явсан Тумээгийн Лувсан, 1921 онд ардын журамт цэрэгт элсэн орж зүүн хязгаарыг тохинуулахад оролцож явсан Ёндонгийн Лувсанпэрэнлэй, ардын журамт цэргийн жанжин тугийг оёсон эмэгтэй Цэндаюуш болон С.Пүрэвжав, Г.Хас, Н.Чойжилжав, Гэндчм. Аюуш нарын олон партизаны марташгүй гавьяат.

Партизан П. Тогтох.
Партизаны комиссын
дарга болон Батсүмбэр
сумын Партизаны
нэгдлийн даргаар
ажиллаж байжээ

 

 

                                                                                                                                           Партизан
Е.Лувсанпэрэнлэй
 

 

 

 

 

Партизан
Цэнд-Аюүш

 

 

 

 эдгээр улсийг Батсүмбэрчүүд бахдан дурсаж байдаг билээ.

Д.Долгор
 

 Хөдөлмөрийн баатарууд

 

Д.Дарамжав

1953 оноос 1966 оныг хүртэл Батсүмбэр сум сангийн аж ахуйн даргаар ажиллаж 1961 онд хөдөлмөрийн баатар цолоор нэгдэл, сангийн аж ахуйн дарга нараас анх түрүүн шагнагджээ.

 

 

 

 

А.Авирмэд

Батсүмбэрийн сангийн аж ахуйд саальчнаар ажиллаж нутгийн нэг үнээнээс 1956 онд 1267 л, 1958 онд 2007 л сүү саасан амжилтаар саальчдаас анх түрүүн хөдөлмөрийн баатар цол шагнагджээ.

 

 

 

 

 

ДЭНДЭВИЙН ЖАДАМБА

Батсүмбэрийн сангийн аж ахуйд ногоочноор ажиллаж бригадаараа ногооны талбайн га дутмаас төмс 34 тонн, байцаа 53 тонн, сонгино 25 тонн, манжин 51 тонныг авч ногоочдоос 1961 онд хөдөлмөрийн баатар 

 

 

 

Я.Должинжав
Батсүмбэрийн сангийн аж ахуйд ногоочноор ажиллаж 1976 оноос залуучуудын гавшгайч бригад зохион байгуулан ажиллаж өндөр амжилт гарган 1971 онд хөдөлмөрийн баатар цол шагнагджээ.
 

 

 

 

 

Ц.Хорлоо
Батсүмбэрт төрж өссөн. 1961 онд Батсүмбэрийн сангийн аж ахуйд саальчнаар ажиллаж 18 жилд гучин жилийн ажил хийсэн амжилтаар 1981 онд хөдөлмөрийн баатар цол шагнагджээ.
 

 

 

Ж.Пүрэвээ
Батсүмбэрийн сангийн аж ахуйд 1955 оноос ногоо бригадын даргаар ажиллаж бригадаасаа хөдөлмөрийн баатар 2, улсын аварга 23, аймгийн аварга 14- ийг төрүүлж бригадаараа тэргүүн амжилтад хүрч 1991 онд хөдөлмөрийн баатар цол шагнагджээ.
 

 

 

 

Хөдөлмөрийн баатар Х.Амармэнд
 

 

 

 

 

 

Хөдөлмөрийн баатар Ж.Бямбажав
 

 

 

 

 

Гавьяатан, төрийн соёрхолтнууа

Рэнцэнгийн Цэрэндулам.
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн академич хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор, профессор. 1931 онд төрсөн 1939-1943 онд Батсүмбэрийн бага сургууль, 1944-1947 онуудад мөн сумандах зоотехникум, 1947-1952 онд МУИС ийг төгсөж зоотехникч мэргэжил эзэмшжээ. Тэрээр малын тэжээл, бэлчээр, хадлангийн ургамлын химийн найрлага шингэц шимт чанарыг судлаж манай орны мал аж ахуйн шинжлэх ухааны хөгжилд их хувь нэмэр оруулж
мал аж ахуй эрхлэх ажиллагааг сайжруулахад онол практикийн өргөн ач холбогдолтой судалгаа шинжилгээний томоохон ажлыг гүйцэтгэхэд өөрийн бүтээлч хөдөлмөрөө насан туршдаа зориулсан эрдэмтэн хүн. Малын тэжээл, бэлчээр хадлангийн судалгааны ажлын үр дүнг төреөс өндрөөр үнэлэж 1995 онд Шинжлэх ухааны гавьяат ажилтан цол хүртээжээ. Р.Цэрэндулам Монголын эмэгтэйчүүдийн хорооны, эрдмийн зэрэг цол олгох комиссын, Төрийн шагнал эрхлэх хорооны гишүүн, ШУА-ийн тэргүүлэгч гишүүн зэрэг төр нийгмийн хариуцлагатай ажилтан хүн байлаа.

Хорлоогийн Уртнасан

Хорлоогийн Уртнасан 1954-1957 онуудад
Батсүмбэрийн бага сургуульд суралцаж төгсөөд
1963 оныг хүртэл хотод дунд сургуульд
суралцах хугацаандаа Батсүмбэрийн сангийн аж
ахуйд ажиллаж байсан аав Хорлоо, ээж Монгол
улсын хөдөлмөрийн баатар Авирмэд нарын
хамт сааль сааж жирийн амьдралыг туулсан хүн.
1964-1968 онд дуурийн дуучдыг бэлтгэх студи,
1968-1970 онд Болгар улсад консерваторид
суралцаж төгсжээ. 1970-1995 онд дуурь бүжгийн
эрдмийн театрт гоцлол дуучнаар ажилласан байна. 1976 онд улсын
гавьяат жүжигчин, 1981 онд ардын жүжигчин цол, 1984 онд төрийн
соёрхол хүртэж 2000 онд XX зууны манлай дуурийн эмэгтэй дуучнаар
шалгарчээ. 1974 онд дэлхийн залуучууд оюутны X их наадмын тэргүүн
шагнал, 1979 онд Софи хотноо явагдсан олон улсын дуурийн дуучдын
тэмцээний диплом 3-р байр, 1989 онд Солонгос улсад болсон олон улсып
хаврын баяр, хегжмийн фестивалийн тэргүүн дээд шагнал (гранд при/,
1974 онд улсын мэргэжлийн дуучдын уралдааны тэргүүн шагналаар
шагнагджээ. Түүний тоглолтыг Европын бүх орон, Хятад, Солонгос.
Вьетнам, Лаос, Тайланд, Энэтхэг болон Африкийн орнуудад өргөнөөр
үзэж олны сайшаал талархлыг хүлээж байсны зэрэгцээ Москвагийн их
театрын тайзнаа 3 удаауригдан тогложээ. Тэрээр Учиртай гурван толгой
дуурийн Нансалмаа, Шарай голын гурван хаан дуурийн Орогмогуа ,
Амарсанаа дуурийн Гэрэлгуа, Чо - Чо - Сан дуурийн Чо - Чо - Сан,
Тоска дуурийн Тоска, Турандот дуурийн Турандот, Евгени Онегип
дуурийн Татьяна, Иолан дуурийн Иоланта зэрэг манай орны болоп
дэлхийн сонгодог дуурийн гол дүрүүдийг Монголын театрын тайзнаа
амьдруулсан улс орон даяар нэр нь цуурайтсан алдарт дуучин жүжигчин хүн.
 
Д.Ичинхорлоо
Д.Ичинхорлоо Батсүмбэрт 1943 онд төрсөн. 1964 онд 21 настайдаа Батсүмбэрийн сангийн аж ахуйн барилга засварын ангид туслах ажилчнаар орж ажльш гараагаа эхлэн 1964 оноос Дархан дахь СОТ-1 трестэд, 1974 оноос Улаанбаатар хотын техник туслалцааны II треотэд барилгын засал чимэглэлчин, бригадын даргаар 30 шахам жил ажиллаж эх орныхоо бүтээн байгуулалтад гар биеэрээ зүтгэж олон барилга, цогцолборыг барьж байгуулахад түүний оруулсан бүтээлч хувь нэмэр их билээ. Тэрээр Батсүмбэрийн сангийн аж ахуйд саалийн фермийг барихад оөрийн бригадынхаа хамтаар ажилласны гадна БНАЛАУ-д 60 ортой больницын барилгыг барихад гол үүргийг гүйцэтгэжээ. Тэрээр 1984 онд улсын аварга барилгачин, 1986 онд гавьяат барилгачип иол хүртэж Лаос улсын "найрамдал" медалиар шагнуулсны зэрэгцэ > БНМАУ-ын Их хурлын депутат, АИХ-ын орлогч даргаар сонгогдож байеан тэргүүний барилгачин хүн.

Цэдэвийн Тэрбиш
ЦэдэвийнТэрбиш Батсүмбэрт төрсөн уугуул иргэн. 1944-1948 онд Батсүмбэрийн бага сургууль, 1948-1952 онд мөн сумандах зоотехникум төгсөж Узбекстан улсад хөдөө аж ахуйн дээд сургуульд суралцажзоотехникч мэргэжил эзэмшжээ. Сүмбэр уүлдрийн каракуль хонийг бий болгоход өөрийн эрдэм мэдлэгээ зориулсан уг үүлдрийн хонины зохион бүтээгч, 1986 онд гавьяат зоотехникч цол хүртжээ.
 
 
 
 
 
 
 
 
Хорлоогийн Далантай
Хорлоогийн Далантай Батсүмбэр сумын нутаг Сөгнөгөрт төрсөн уугуул иргэн. Батсүмбэрийн дунд сургуулийг төгсч сантийн аж ахуйд хөдөлмөрийн баатар ээж Авирмэдийн хамтаар саальчнаар ажиллаж байжээ. 1982 оноос дуучин болох замыг сонгож Төв аймгийн театр киноны хүрээлэнд дуучнаар өнөөг хүртэл ажиллаж байна. Түүний уран бүтээлийн амжилтыг төрөөс өндрөөр үнэлэж 2003 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээжээ. Х.Далантай жирийн саальчнаас гавьяат жүжигчний өндөр алдрыг хүртэж дуулах урлагаараа төрсөн нутгийнхаа нэрийг цуурайтуулж яваа эрхэм хүний нэг билээ. Тэрээр гадаад орнууд болон өөрийн оронд зохиогдсон дуулаачдын уралдаан тэмцээнд 20 гаруй удаа амжилттай оролцсоны дотор Азийн бүсийн орнуудын 17 дох удаагийн Бетховены IX симфонид дуулсны гадна Дорнот аймагт болсон мэргэжлийн дуу дуулаачдын олон улсын тэмцээнд шагналт байрт шалгарсан манай нэртэй дуучин хүн.
 

Сийлбэрч Дэмбэрэлийн Төртогтох
Д.Төртогтох Батсүмбэрийн дунд сургуулийг 1972 онд, дүрслэх урлагийн дунд сургуулийг 1976 онд, БНХАУ-ын Бээжин хотын Урлагийн Академийг 1992 онд төгссөн. Тэрээр ажиллах хугацаандаа төр засгийн бэлэг дурсгалын 200 |'аруй бүтээл туурьваж, төрийн ёслолын харш ордон болон томоохон чимэглэлийн уран бүтээл 10 гаруй эх загвар хийж гүйцэтгэх ажилд биечлэн оролцож 50 гаруй нь Улсын музей, үзмэрийн санд шалгарчээ. Мөн Төрийн жуух барих өрөө, Их Хурлын танхим, Их тэнгэрийн цогцолборын
51-р байр, Дархан хотын хуримын ордон, Халхгол дахь армийн музейн сийлбэр чимэглэлийн ажлуудад биечлэн оролцож мэргэжлийн ур чадварын өндер түвшинд хийж гүйцэтгэжээ.
Д.Төртогтох түүхэн тэмдэглэлт үйл явдал, ойн уран бүтээлийн уралдаан, үзэсгэлэнгүүдэд тогтмол амжилттай оролцож байр эзлэж байсны зэрэгцээ 1984 онд Энэтхэг улсад зохиогдсон Олон улсын ардын урлагийн наадамд бүтээлээрээ оролцжээ. Түүний "Хатан туул" бүтээл 1984 онд Монголын Урчуудын Эвлэлийн шагнал хүртэж 1992 онд бүтээсэн "Чингэсийн туульс" сийлбэр нь манай анхны сүрлэг бүтээл болж төрийн ордонд байрлаж байна.
Д.Төртогтох Монголын Урчуудын Эвлэлийн тэргүүлэгчээр
сонгогдон ажиллаж байна Тэрээр дүрслэх урлагийн дунд сургуульд
сийлбэрийн багшаар ажиллах хугацаандаа 30 гаруй сийлбэрчдийг
бэлтгэж сургасны гадна 1998 оноос "Урлахуй ухаан" ардын урлагийн
хувийн сургууль байгуулж захирлаар нь ажиллаж 6 мэргэжлээр
мэргэжлийн уран бүтээлч бэлтгэж байна. Д.Төртогтох сумынхаа сургуулийн 80 жилийн ойд мөнгөн хандив егч өөрийн сургуульдаа нэг оюутанг үнэ төлбөргүй сургаж байна.

Рэнцэнгийн Цэрэндулам
Батсүмбэрийн бага сургууль, зоотехникум, улсын их сургуулийг төгссөн зоотехникч мэргэжилтэй энэ эмэгтэй 1974 онд"Монгол ■ улсын малын тэжээлийн нөөц" сэдвээр Москва хотноо Бүх Холбоотын Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд хөдөө аж ахуйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан, Монгол улсын Үндэсний шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, анхны эмэгтэй академич,    ШУА-    ийн   тэргүүлэгч   гишүүн.
Тэрээр манай орны бэлчээр хадлангийн ургамлын шим тэжээл бүсийн онцлогоор болон ургамлын хөгжлийн үе шатаар еөрчлөгдөх зүй тогтлыг судлаж бэлчээрийн маллагааны нөхцөлд малын тэжээллэгийг зохион байгуулах , бэлчээрийг зохистой ашиглах арга замыг тодорхойлсон эрдэм шинжилгээний томоохон бүтээл туурьваж ном товхимол 11, сурах бичиг гарын авлага 15 бичиж нийтлүүлсэн эрдэмтэн хүн юм. Түүний туурьвасан ном бүтээлүүд ОХУ, БНХАУ, Япон, Унгар зэрэг улс оронд орчуулагдан нийтлэгджээ.
 
Номтын Гүржав
НомтынГүржав1939-1944ондБатсүмбэрийн сургуулийн 5-р ангийг дүүргэж 1949 онд 1-р дунд сургууль, 1953 онд Санкт Петрбургийн их сургуулийгэдийнзасагчмэргэжлээртөгсжээ. 1965 онд дэд эрдэмтний,1974 онд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан, профессор цолтой, Монгол улсын үндэсний шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич, ОХУ-ын дээд боловсролын олон улсын академийн хүндэт гишүүн, БНСУ-ын олон улсын академийн гишүүн,   Монгол  улсьш  ардын  боловсролын, шинжлэх ухааны, хенгөн хүнсний үйлдвэрийн, худалдаа үйлдвэрийн, бүртгэл статистикийн зэрэг таван голлох салбарын тэргүүний ажилтан цолоор шагнагдсан манай улсын нэрд гарсан эрдэмтэн хүн


Раагийн Жавзмаа
Раагийн Жавзмаа хедөө аж ахуйн ухааны доктор /РЬ<1/, ХААИС-ийн хүндэт доктор, МААШУА-ийн гишүүн, дэд профессор. Тэрээр 1944 онд Батсүмбэрийн бага сургууль, 1947 онд мен сумандах зоотехникум, 1953 онд МУИС дүүргэж 1962 онд Москвад Тимирязевийп нэрэмжит хедөө аж ахуйн академид докторын зэрэг хамгаалжээ, 1983-1988 онд ЭЗХТЗ-ийн нарийн бичгийн дарга нарын газарт зөвлөх, 1988-1991 онуудад ХААИС-ийн багшаар ажилласан манай нэрт эрдэмтэн эмэгтэй.
 
 
 


Пүрэвийн Дагвасүрэн
П.Дагвасүрэн спортын анагаах ухааньн Монголын эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарт шинээр нэвтрүүлж, уг хичээлийи сурах бичиг холбогдох ном товхимолыг бичиж туурвисны зэрэгцээ 2000 онд "Монголын үндэсний' бехийн морфо-физиологийн шинж, түүцд нө^лөөлсөн био-экологийн хүчин зүйл" сэдвээр анагаах ухааны докторын /РЬё/ зэрэг -; хамгаалсан, дэд профессор цолтой , Эрүүл , мэндийн.их сургуулийн багш Монгол улсад эрүүгл мэндийн дээд 'боловсролтой мэргэжилтнийг сургаж бэлтгэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа эрдэмтэн багш хүн. Түүний энэхүү хөдөрмөр'бүтхэл нь спортый ертднцөд нэг шинэ орон зайг бий болгож өерйрн байр сууриа, баттай эзлэжээ. Тэрээр 1994 оноос Улаанбаатар хот дахь Батсүмбэрийн иргэдийн нутгийн зөвлөлийн даргаар сонгогдон үр бүтээлтэй ажиллаж байна.

Аръяагийн Хишигдорж
А.Хишигдорж Батсүмбэр сумын нутаг Хүйи голын Цагаан нуурт 1936 онд төрсөн. 1955 онд Улаанбаатар хотьга 3-р арван жилийн сургууль, 1960 онд Монгол улсын их сургууль төгссөн. Хүний их эмчийн мэргжилтэй. Өвөрхангай, Говь-алтай аймаг, Улаанбаатар хотын халдвартын больницод эмч, хотын Ариуи цэвэр халдвар судлалын станц, Эрүүл ахуй халдвар судлалын улсын институтэд мэргэжилтнээр 17 жил ажиллаад 1977 оноос Эрүүл мэндийн шинжлэх
ухааиы пх сургуульд багшаар оноег хүртэл ажиллаж байна. "Нярай хүүхдийн стафилококкт халдварын сэргийлэлт" сэдвээр Анагаах ухааны докторын /РМ/ зэрэг 1982 онд хамгаалжээ.
 

Батсүмбэр эрэмгий хүчит бөхийн орон
Батсүмбэр сумаас үндэсний бөхийн улсын цолтон 4, аймгийн цолтон 5, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер 1, сумо бөхийн цолтон 2 төрсөн байна.

Пүрэвийн Дагвасүрэн
Ардын төрийн Үндэсний их баяр наадамд 19 настайдаа 1963 онд 5 давж улсын начин, 1967 онд 7давж улсын заан цол, 1971 онд Ардып хувьсгалын 50 жилийн ойгоор Монгол Улсын арслан цол хүртэж өрнөн дэлгэрэх, хурц идэр, бат суурьт, чиы зоригт, түмнээс төгөлдөр, хотлоор баясуулагч, харилтгүй жавхлант, манлайн дэлгэрэх, үнэн итгэлт гэсэп өндөр үнэлгээ чимэг авсан нь түүний үндэсний бөхийн барилдааны онцгой их хүч чадал, уран мэх, мэдлэг туршлага эзэмшисний тод гэрч юм. Хүчит арслан энэ хүн үндэсний их баяр  наадамд   14 удаа шөвгөрсний
дотор 7 удаа дөрөвт үлдэж 3 удаа үзүүрлэж өндөр амжилт үзүүлсэн
байна.
Пүрэвийн Дагвасүрэн Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Хунцалын амны Булаг толгой хэмээх газарт 1943 оны усан хонин жил төржээ. Тэрээр үндэсний бөхөд барилдахын зэрэгцээ бөхийн чөлөөт барилдааны Улсын шигшээ багийн анхны тамирчдын нэг юм
П.Дагвасүрэн бөхийн чөлөөт барилдааны улсьтн аварга шалгаруулах тэмцээний 7 удаагийн аварга, бөхийн чөлөөт барилдааны аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө хүрэл медальтай, улсын шигшээ багийн анхны тамирчны нэг, олон улсын хэмжээний мастер цолтой. Бөхийн сонгомол барилдааны 1973 оны Ази тивийн аварга. Монгол улсынхаа төрийн дууллыг олон оронд эгшиглүүлж төрийнхөө алтан соёмбот далбааг олонтоо өргүүлж эх орныхоо нэр сүрийг дэлхийн олон улсад цуурайтуулж явсан Батсүмбэр сумын алдар, хүндтэй иргэн.
 
П.Дагвасүрэнхүчитбөхтөдийгүй үндэсний бөхийг хөгжүүлэх их үйлсэд оюун ухаан, ажил хөдөлмөрөө зориулж өөрийн хувь нэмрээ оруулж байгаа Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн , бөхийн томоохон зүтгэлтэн хүн. Түүний санаачлан хэрэгжүүлсэн аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан олон жилийн турш тасралтгүй явагдаж залуучуудын бөхийн авьяас чадварыг өрнүүлж үндэсний бехийг улс орондоо хөгжүүлэхэд үр дүнтэй чухал ажил болсны гадна үндэсний бөхийн "Хүй Мандал" дэвжээг 2000 онд санаачлан байгуулсан нь олон залуу бөхчүүдийг энэ спортыг эзэмшиж амжилтад хүрэх замыг нээж тэдэнд тусладаг олон нийтийн нэр хүндтэй байгууллага болжээ.
П.Дагвасүрэн 7-р ангид байхдаа сумын начин Хаянтай барилдаж давж байжээ.
 
Мчи,'ол Улсад уламжлал болон явагддиг Олоп улсын Интернационалъ-71 пплщээний бөхийн чөлөөт баршдааны (КШргын алтан медалийг ЗХУ-ын бөх, (Ушийн аварга А. С. Тунгаев, мөнгөн мидалийг П.Дагвасүрэн, хүрэл медалипг дэлхийн аваргын мөнгөн медалып, Польшийн бөх Павел Кручевский нар .ардан аеч байгаа нь, 1971 он.

 
 
Жамцын Төмөртогтох
1920 онд Батсүмбэрт төрсөн сайхан дэвж шавдаг, хурц ширүүн харцтай, тулж өрдөг, дайчин шүүрч барилддаг бөх байлаа. Үндэсний баяр наадамд 1945 онд 25 насандаа 5 давж улсын начин, 1948 онд 6 давж улам нэмэх улсын заан цол, 1951 онд дахин 5 давж байсан эрч хүчтэй заануудын нэг юм.
Бат-Очирын Пурэвдорж
1938 онд Батсүмбэрт төрсөн. Үндэсний их баяр наадамд 1968 онд 5 дазж Улсын начин цол хүртсэн. Манай бөх сонирхогчид түүнийг "хөл Пүрэвдорж " хэмээн алдаршуулан нэрлэдэг байжээ.Батсүмбэр сумаас аймгийн цолтон бөхчуүд олноор төрсний дотор аймгийн арслан Д.Болд, Б.Дамба аймгийн заан
 З.Жамъянсүрэн,Т.Эрдэнэбулаг,    Н.Цэрэнтунсаг нарын   нэртэй   бөхчүүдийг   нэрлэх болно.
 
Бат-Очирын Пурэвдорж
1938 онд Батсүмбэрт төрсөн. Үндэсний их баяр наадамд 1968 онд 5 дазж Улсын начин цол хүртсэн. Манай бөх сонирхогчид түүнийг "хөл Пүрэвдорж " хэмээн алдаршуулан нэрлэдэг байжээ.
Батсүмбэр сумаас аймгийн
цолтонбөхчуүдолноортөрснийдотор
аймгийн арслан Д.Болд, Б.Дамба
аймгийн заан З.Жамъянсүрэн,
Т.Эрдэнэбулаг,    Н.Цэрэнтунсаг
нарын   нэртэй   бөхчүүдийг   нэрлэх болно.

 
Болдын Дамба
1978 онд Батсүмбэр сумын төв Мандалд төрсөн. 1986-1994 онд Батсүмбэр сумын арван жилийн дунд сургууль, 2000 онд Шонхор биеийн тамирын дээд сургуулийг дүүргэж 1998 оноос "Хүй Мандал " клубт хичээллэж үндэсний бөхийн спортод хүчээ сорьж яваа залуу бөх. 2002 онд Төв аймгийн үндэсний баяр наадамд 7 даван түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Тэрээр нийслэл хотод зохиогддог хүчит бөхийн барилдаануудад тогтмол сайн барилдаж амжилт нь ахиж байгаа бөх.
 
 
 
Загарын Жамъянсүрэн
Батсүмбэр сумын нутаг Хүйн голд төрсөн бүх ард түмний 4-р спартакиадад 1971 онд барилдаж аймгийн заан, бүх ард түмний 6-р спартакиадад 1977 онд 29 давж Төв аймгийн заан цол хүртжээ. Тэрээр сумынхаа наадамд олон түрүүлж олон түмэндээ Батсүмбэрийн Баянмөнх хэмээн алдаршсан хүчит бөх.
 

 

 
 
 
Төржаргалын Эрдэнэбулаг
Завхан аймгийн харъяат 1972 оноос Батсүмбэрийн иргэн болсон. Сумын 8 жилийн дунд сургуулийг төгссөн. Төв аймагт дархан аварга Мөнхбатын нэрэмжит үндэсний бөхийн барилдаанд 1992 онд 32 бөхөөс 29 давж аймгийн заан цол хүртжээ.
 
 
 
 
 
 
 Батсүмбэр шандаст хурдан хулийн орон
Энэ нутагт удамт хурдан хөлгийг үржүүлж уяа сойлгыг нь ончтои тааруулж үндэсний баяр наадмын түрүү. айргийг сүүлийн жилүүдэд бараг жил өнжихгүй авах болсон байна. Уяачдын дотроос Д.Зэвгу» 1995 онд, Ч.Хөвгүүн 1997 онд, Ч.Даваасүрэн1996 онд, О. Нэргүй 1999 онд улсын алдарт уяач цолоор шагнагдсан байна. 1941 оноос хойш 60 гаруй жилд 121 морь үндэсний их баяр наадамд айрагдсанаас 22 морь түрүүлжээ. Улсын алдарт уяач Д.Зэвгээгийн 4 морь үндэсний баяр наадамд түрүүлж 5 морь айрагджээ. Хурдан морины уралдааны талаархи материалыг зохиогч эрэн сурвалжилж Ц.Баточирын бичсэн "Хурдап морь 60 жилд" ном, А.Баярмагнайн бичсэн "Зуун зууны манлай хурд" ном болон Үндэсний баяр наадмын хурдан морины уралдааны комиссын нарийн бичгийн дарга Д.Самданжамцын 1982-2003 онуудад үндэсний баяр наадамд уралдаж түрүүлсзн болон айрагдсан морьдын бүртгэл жагсаалтаас Батсүмбэр сумын уяачдын хурдан морьдыг түүвэрлэн авч энэ номд оруулсан болно.
Алдарт уяач Д.Зэвгээ
 
Алдарт уяач Ч.Даваасүрэн
 
Алдарт уяач О.Нэргүй
 
Алдарт уяач Ч.Хов-үүл
 
Үндэсний баяр наадамд айргийн тавд хурдалсан морьдын
жагсаалт

 
 

 
 
 
 

 


 

 

 
 
 
 
 
 
 
 
 

 

Сэтгэгдлүүд (1)Add Comment
0
...
written by my essay, December 27, 2016
I love to read all your blog post because it helps to gain new knowledge. I frequently visit your blog for new stuffs.

Write comment
smaller | bigger

busy
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 6-р сарын 09, Мягмар гариг, 08:32
 

Санал асуулга

Манай сумын ажлын талаар...
 

Онлайн гишүүн

Манайд 49 зочид онлайн

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр10
mod_vvisit_counterӨчигдөр78
mod_vvisit_counterЭнэ 7 хоног218
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоног423
mod_vvisit_counterЭнэ сард1216
mod_vvisit_counterӨнгөрсөн сард1515
mod_vvisit_counterБүгд66918

Онлайн (20 минутын өмнө): 2
Таны аддресс 54.234.233.48
,
Өнөөдөр: 2-р сар 20, 2018