Зарлал

ЗАРЛАЛ ЗАРЛАЛ Төв аймаг дахь Цагдаагийн газар “Олон нийтийн цагдаа” сонгон шалгаруулж авна. Үүнд: 30 хүртэлх насны, 170 см-ээс дээш өндөртэй эрэгтэй, бүрэн дундаас дээш боловсролтой Монгол улсын иргэн байна. Сонгон шалгаруулалтанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг 2017 оны 01 сарын 31-ний өдрийг дуустал хүлээн авна. Холбогдох мэдээллийг 70273814, 94024090 дугаарын утас болон www.tuv.police.gov.mn цахим хуудас болон Төв аймаг дахь Цагдаагийн газрын фээсбүүк хаягнаас лавлана уу,

Мод тарих өдөр 2014-05-16-ны өдөр бүх нийтээр мод тарих өдөр тул та бүхэн идэвхитэй оролцоно уу. Тухайн өдөр ТВ-5 телевизын сурвалжлагын баг ирж суманд ажиллана. ЗДТГ

Download NFSP!

Зарлал Чацарганы суулгац 2000 төгрөгөөр зарна, захиалга авна. ЗДТГ  Харилцах утас: 96598928

Он лайн туслах

Вэбийн талаар, мөн мэдээ мэдээлэл солилцох, хамтран ажиллах, санал солилцох бол Адмитай доорхи хаягаар холбогдоно уу

Харилцах утас:

Batsumber@tuv.mn   Batsumber@tuv.mn

   Yahoo! Messenger:

CS1:  chinzo_ja

powered by camp26


Designed by:
SiteGround web hosting Joomla Templates

Мэндчилгээ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2009 оны 5-р сарын 20, Лхагва гариг, 11:48

ТӨВ АЙМГИЙН БАТСҮМБЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТАНИЛЦУУЛГА

Сумын ИТХ  1992 онд 40 төлөөлөгчтэйгээр  байгуулагдсан байна. Энэ үеэс  эхлэн НӨУЁБ-ын үйл ажиллагааг хуулийн дагуу орон нутагтаа явуулж  ард иргэдийнхээ  эрх ашгийг  хамгаалан ажиллаж байна.

1996-2008 оны хооронд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  төлөөлөгчөөр 20 төлөөлөгч  сонгогдон, 7 тэргүүлэгчтэйгээр үйл ажиллагаагаа  явуулж байв.

Орон  нутгийн  2008 оны сонгуулиар  хуульд зааснаар  сумын Иргэдийн  төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр  21 төлөөлөгч  сонгогдон, 7 тэргүүлэгч, дарга, нарийн бичгийн  даргатайгаар  ажиллаж байсан бол 2012 оны орон нутгийн сонгуулийн үеэр Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд өөрчлөлт орж 27 төлөөлөгчид сонгогдсоноос гадна   ИТХ-ын  дэргэд  ажлын   байнгын  3 хороо байгуулан ажиллуулж байна.Үүнд:

1.Өмч, төсөв санхүү ,  хууль эрх зүйн  бодлогын хороо

2.Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ,байгаль орчин хөдөөгийн хөгжлийн  бодлогын хороо

3.Хүний хөгжил , нийгмийн бодлогын хороо

Ард иргэдийнхээ  аж амьдралыг  дээшлүүлэх  зорилгоор сумынхаа эдийн засаг  нийгмийг   эрхийн хугацаанд  хөгжүүлэх  бодлого, сумын эдийн засгийн үндэс болсон  Мал аж ахуй,  газар тариаланг  хөгжүүлэх,  байгаль орчныг хамгаалах цогц  бодлого, Хог хаягдлын дэд хөтөлбөр түүнийг хэрэгжүүлэх журам, Хог хаягдлыг цуглуулах тээвэрлэх журам, хог хаягдлын үнэ тогтоох, Бүх нийтээр дагаж мөрдөх журам, Байгалийн зарим төрлийн баялагийг ашигласны төлбөр хураамжийг шинэчлэн батлах  ИТХ-раа  хэлэлцэн баталж  мөрдөн ажиллаж байна.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний тэргүүлэгчдийн хуралдааны хэлэлцэх асуудлын болон үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн баталж  мөрдлөг болгон ажиллахаас гадна   нэгдсэн хуралдааныг жилд хоёроос доошгүй удаа  зохион байгуулдаг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид нь сар бүр хуралдаж сум орны тулгамдсан асуудал, төсвийн байгууллагуудын ажил үйлчилгээ, төрийн албан хаагчдын ажил зэргийг хэлэлцэн шийдвэрлэж үүрэг даалгаврыг өгч ажиллаж байна.

НӨУЁБ-ын  анхан шатны  нэгж болох  багийн Иргэдийн Нийтийн  хурлуудыг байгуулан иргэд, сонгогчдын маань гүүр  болон ажиллаж байна. Багийн Иргэдийн Нийтийн хурлуудыг хуулийн дагуу улирал бүр хуралдаж, хуралдааны чөлөөт цагт Багийн Иргэдийн Нийтийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааныг зохион байгуулж багуудад хэсэгчилсэн хуралдааныг хийж ард иргэдийн санал гомдлыг авч шийдвэрлэн ажилладаг.

Мөн ИТХ-ын дэргэдэх ажлын хороод өөрсдийн ажлыг жилийн  төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэн хяналт шалгалтыг зохион байгуулан явуулж байна.

 

 

СУМЫН ИТХ-ЫН ДАРГА Д.ГАНБОЛД
САЙН БАЙЦГААНА УУ? ЭРХЭМ ХҮНДЭТ ИНТЕРНЕТ ХЭРЭГЛЭГЧИД ЭЭ
Монгол улсын хууль тогтоомжийн дагуу Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаа манай сумын иргэд олон тумэн сонгоод ажиллаж байна. Манай байгууллага сумын иргэд хөдөлмөрчдийн итгэл, хүлээлгэсэн үүрэг, тэдний захиа, даалгавар, санал хүсэлтийг орон нутгаа хөгжүүлэх үйл ажиллагаандаа тусган хамтран ажиллах болно. Бидний хамтын үйл ажиллагаа зөвхөн сум орон нутгийн хэмжээнд төдийгүй аймаг, улс олон улсын хэмжээнд тодорхой түвшинд явагдана гэдэгт итгэлтэй байна. Та бүгдэд ирж буй он жилүүддээ эрүүл энх, элбэг баян, аз жаргалтай байхын ерөөл дэвшүүлье.

 

ТӨВ АЙМГИЙН БАТСҮМБЭР СУМЫН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД
1.    Д.Ганболд -ИТХ-ЫНДАРГА
2.    Т.Мөнхтуяа - ЕБДС-ИЙН БАГШ
3.    Д.Цэвээндолгор - Баянбуурал амралтын ахлах тогооч

4.    Б.Цэцэнтунсаг - Үдлэг 4-р багийн засаг дарга

5.    Д.Мөнхсайхан - Засаг даргын орлогч
6.    Ц.Цоггэрэл - Алтан Мандал ХХК-ны захирал
7.    С.Цамбажав - Хувиараа хөдөлмөр эрхлэгч

 

 

 

Д.Мөнхсайхан ахлагчтай
"Өмч. төсөв санхүү. хууль эрх зүйн бодлогын хороо"
Ц.Цоггэрэл ахлагчтай
"Хүний хөгжил, нийгмийн бодлогын хороо"

С.Цамбажав ахлагчтай
"Үйлдвэрлэл худалдаа,үйлчилгээ, байгаль орчин  хөдөөгийн хөгжлийн  бодлогын хороо"
БИНХ-ын дарга нар





 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 5-р сарын 09, Баасан гариг, 09:07
 

Санал асуулга

Манай сумын ажлын талаар...
 

Онлайн гишүүн

Манайд 38 зочид онлайн

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр9
mod_vvisit_counterӨчигдөр69
mod_vvisit_counterЭнэ 7 хоног365
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоног567
mod_vvisit_counterЭнэ сард2408
mod_vvisit_counterӨнгөрсөн сард2897
mod_vvisit_counterБүгд72677

Онлайн (20 минутын өмнө): 2
Таны аддресс 54.162.105.6
,
Өнөөдөр: 4-р сар 27, 2018