Зарлал

ЗАРЛАЛ ЗАРЛАЛ Төв аймаг дахь Цагдаагийн газар “Олон нийтийн цагдаа” сонгон шалгаруулж авна. Үүнд: 30 хүртэлх насны, 170 см-ээс дээш өндөртэй эрэгтэй, бүрэн дундаас дээш боловсролтой Монгол улсын иргэн байна. Сонгон шалгаруулалтанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг 2017 оны 01 сарын 31-ний өдрийг дуустал хүлээн авна. Холбогдох мэдээллийг 70273814, 94024090 дугаарын утас болон www.tuv.police.gov.mn цахим хуудас болон Төв аймаг дахь Цагдаагийн газрын фээсбүүк хаягнаас лавлана уу,

Мод тарих өдөр 2014-05-16-ны өдөр бүх нийтээр мод тарих өдөр тул та бүхэн идэвхитэй оролцоно уу. Тухайн өдөр ТВ-5 телевизын сурвалжлагын баг ирж суманд ажиллана. ЗДТГ

Download NFSP!

Зарлал Чацарганы суулгац 2000 төгрөгөөр зарна, захиалга авна. ЗДТГ  Харилцах утас: 96598928

Он лайн туслах

Вэбийн талаар, мөн мэдээ мэдээлэл солилцох, хамтран ажиллах, санал солилцох бол Адмитай доорхи хаягаар холбогдоно уу

Харилцах утас:

Batsumber@tuv.mn   Batsumber@tuv.mn

   Yahoo! Messenger:

CS1:  chinzo_ja

powered by camp26


Designed by:
SiteGround web hosting Joomla Templates

Сумын танилцуулга
Баянгол Баянбууралд шинэ худаг ашиглалтанд орлоо PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2015 оны 1-р сарын 10, Бямба гариг, 00:46
хүн амын ундны усны хэрэгцээнд зориулагдан шинээр 2 худгийг ашиглалтанд орууллаа
Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 1-р сарын 19, Даваа гариг, 04:17
 
Төв аймгийн Батсүмбэр сумын товч намтар PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2009 оны 5-р сарын 25, Даваа гариг, 06:58
Төв аймгийн Батсүмбэр сумын товч намтар
 
Төрсөн нутгийнхаа тухай энэ номыг Батсүмбэр сум байгуулагдсаны 80 жилийн ойд зориулан бичих боломж надад олдож ачлалт өлгий нутаг, ард олонд өөрийн өчүүхэн тусыг хүргэж нутаг усаа дурсан энэ нутагт төрж өссөн болон сурч ажиллаж амьдарч ирсэн ард олны бүтээн босгож ЗДтан нутгийг минь хөгжүүлж цэцэглүүлэхийн төлөө эрч хүч, мэдлэг °к>ун, авьяас билэг, амьдрал хөдөлмөрөө зориулсан өмнө болон өнөө Үеийн уугуул, суугуул иргэд тэдний асар их хөдөлмөр бүтээлийн тухай чадахын хирээр бичиж зураг дурсамжийг нь ном болгож та бүхний сэтгэлд хүргэхийг хичээсэн болой.
Батсүмбэр нутаг болон Батсүмбэрчүүдийн тухай дэлгэрэнгүй бичсэн ном хэвлэл ховор байгаа хэдий ч зарим холбогдох бүтээлд өмнө Үеийн болон өнөөгийн Батсүмбэрийн тухай бичиж дурьдсан санаа бодол сурвалжийг анхааран үзэж архив түүхийн болон хөдөө аж ахуйн Холбогдолтой судалгааны материал тоо баримтад тулгуурлан бичсэн болно.
Ялангуяа Батсүмбэр сумын үүсэл, нутаг усны байдлыг харуулахад Еалтар вангийн хошуу болон засаг ноён С.Наваан- Юндэнгийн тухай судлаачдын бичсэн ном дурьдатгалыг ашигласны гадна Оросын эрдэмтэн, түүхч дипломатч И.М.Майскийы бичсэн "Орчин үеийн Монгол" номонд орсон Баатар вангийн хошууны хилийн цэс, айл өрх, хүн ам, малын тоог номд оруулав. Батсүмбэр сум байгуулагдсан эхэн үеийн баримтуудыг улсын архиваас, сангийн аж ахуйн үеийн гол Ү^үүлэлт тоо баримтыг Хүнс. хөдөө аж ахуйн яамны албан материалыг ЗДииглан дүгнэлт хийж номд оруулсан юм. Сумын эдийн засаг аж ахуйн Үзүүлэлт, засаг захиргааны өөрчлөлтийн зэрэгцээ боловсрол, соёл, хүн, Малын эрүүл мэнд, холбоо зам харилцаа, үйлчилгээний олон салбарыг хамарсан багагүй өргөн хурээтэй асуудал байсан учраас тэр бүхнийг бүрэн хамруулах боломж цаг хугацааны хязгаар судалгааны материалын олдоцоос шалтгаалан дутуу хагас, ташаа болсон зүйл байгаа гэдэгт Хүлцэл өчиж уншигч та бүхэн аыхааран узнэ гэдэгт найдаж байна.
Батсүмбэр сумын тухай энэ ыомыг бичихэд анхаарал тавьж тусалсан Үндэсний төв архивын газар, Хүнс. хөдөө аж ахуйн яам, Батсүмбэр сумын засаг даргын тамгын газар, байгууллага. хамт олон, хувь хүмүүст болон Баатар ван Наваан-Юндэн агсны гэргий О.Лхамсүрэн, номын Х"=шлэлийг ивэзн тэтгэсэн Тэрбишийн Болдбаатар, гэр бүл Өлзийбатын ' 'андман нарт гүн талархал илэрхийлье.

 

Байгаль, цаг уур, газар нутаг
 
Монгол орны Хэнтийн их нурууны ноён оргил Асралт хайрханы салбар байгалийн түмэн үзэсгэлэнт сүрлэг уулс Үдлэг, Их Жаргалант, Чулуут, Өлгий, Шатан, Мухар болон Ноён уул, Хөх өндөр, Нарст, Хуст, Батсүмбэр, Тахилт, Баян уул, Уйлант, Байшинт, Агьт, Хангинах, Хавчуу,Балж, Хавчир гангын уулс энэ эрхэмсэг баян нутгийн байгалийн сүр жавхланг гайхуулж уудам өргөн хөндийн үржил шимт хөрс, тунгалаг уст гол горхи, рашаан, өвс ургамлын нөмрөгийг бүрдүүлэн ард олон, ан амьтан, жигүүртэн шувуудын жаргалант амьдралын эх булаг болсоор ирсэн бөлгөө. Ийм ч учраас нутаг орон, уул усныхаа сүлд болсон Ноён уул, Баян уул, Мандал хайрхан, Хөх өндөр, Баян толгой зэрэг газруудад гахилгын овоо босгож дархлан үеийн үед хайрлан аргадаж гай барцад, гамшиг зовлонгүй амар тайван байхыг бэлэгдэн шүтэж иржээ.
Байгалийн үзэсгэлэнт сүрлэг хайрхан Ноён уулыг энэ нутгийн ард олны шүтээн болж ирсэн бөгөөд Монгол яутагт хэдэн мянганы тэртээ нутаглаж байсан Хүннү нарын эртний түүх соёл, иргэншлййн үе үеийн өвийг нээн харуулсан түүхийн олон олдвор эндээс олдсон билээ.
Энэ нутгийн уулын хөндий бүхнээс түргэн урсгалт, тунгалаг уст Үдлэг, Баянгол, Сөгнөгөр, Бургалтай, Хунцал, Хүлэртий, Зурамтай, Хужирт, Хавчирганга, Өлгий, Шатангийн зэрэг 40 гаруй гол, горхи Хүйн голд цутгаж Хараа гол болон урсч Орхон Сэлэнгэд нийлнэ. Ам бүхэн нь гол горхитой энэ нутагт усны нөөцийг зөв ашиглавал хөдөө аж ахуйн бүтээгдзхүүний үйлдвэрлэлийг ихээхэн нэмэгдүүлэх асар том боломжтой.
Мандал. хайрханы ард гэдэс дотор, нуд, зүрх, бөөр, эмэгтэйчүүд, толгойн өвчнийг анагаах аршаан өвөл зунгүй ундран, нутгийн ард олон шүтэн хэрэглэсээр иржээ.
Хэнтийн нурууны салбар уулсаас эх авсан голын хөндий, нуга газартаа далайн түвшнээс 1100 - 1250м өргөгдсөн, үржил шимт хар, хар хүрэн хөрстэй, тариалан, хадлан, бэлчээр элбэгтэй, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлд нэн тохиромжтой байдаг.
Бэлчээрийн хувьд элдэв өвст уулын хээрийн бэлчээр зонхилохын хамт уулархаг нугын ургац сайтай бэлчээр, хадлан Хүйн голын сав дагуу элбэг дайралдана.
Батсүмбэрийн нутгийн 56,6 хувийг эзлэх Хэнтийн салбар иуруудын ой хөвч энэ нутгийн баялагийн дотроос хамгийн их нөөцтэй томоохонд орно. Ойн бүтцийн хувьд шинэсэн ой, холимог ой, нарсан ой, хусан ой, хар модон ой, шинэст хушин ой, шинэст гацуурт ой гол суурийг эзлэнэ. Ойн баялгийн гол бүгээгдэхүүн - зүсмэл модон материал 1000 шаха.м куб метрийг үйлдвэрлэж, ой агнуур, болон байгалийы бусад дагавар бүтээгдэхүүнээс зохих хэмжээний орлого олж байгаа нь энэ сумын байгалийн арвин нөөцийг ашиглаж олон гөрлийн бүтээгдэхүүн ирээдүйд үйлдвэрлэх өргөн боломжтойг гэрчилнз.
Энэ нутаг ой хөвч жимс самрын арвин их неөцтэй байдаг. Зарим хүмүүсийн ажиглалтаар 2003 онд зөвхөн Баянгол, Сөгнөгөрийн амны ойд мянга гаруй самарчид хэдэн зуун жимсчид самар жимс түүж амьдралдаа багагүй орлого олсон мэдээтэй байна. Ойн модны огтлогдсон хэсгийг нөхен сэргээх чиглэлээр суулгац үржүүлэх ажил хийж жилд 100 гаруй га-д мод нөхөн тариалдаг ч Батсүмбэрчүүдийн сэтгэлийг зовоосон асуудлын нэг нь ойгоо хамгаалах явдал болжээ.
Ан агнуурын баялгийг дээр үеэс эхлэн агнаж ашиглаж ирсэн түүхтэй. Монгол орны ой хөвчийн бүх төрлийн ан амьтад буга, хандгай, гөрөөс, баавгай, зэрлэг гахай, шилүүс, мануул. хэрэм, хүдэр, чоно, үнэг, хярс, дорго, тарвага бараг бүх төрлийн махчин болон усны шувууд, загасаар баялаг нутаг.
Хэнтийн нуруунд ойрхон орших хэсэг буюу нутгийн зүүн хэсэг нь далайн түвшнээс дээш 1500-2 ЮОм, Хэнтийн нурууны ноён оргил мөнх цаст Асралт хайрхан уул 2800м өндөрт ергөгдсөн байдаг.
Эх газрын эрс тэс уур амьсгалтай, хамгийн их температур нь зун 7-р сард 38,6°С, хамгийн бага температур нь өвөл 1-р сард хасах 49°С хэм хүрч хүйтрэнэ. Жилийн тундасны нийлбэр дунджаар 280мм. Түүний 65-70% нь 7,8-р сард унана.

 

Батсүмбэр сумын газар нутаг /мян.га/
Газрын сангийн бүтэц    1971 оны статистик мэдээгээр    2003 оны байдлаар

нийт эдэлбэр газар                   226,3                                     243,1
хөдөө аж ахуйн :                       76,9                                     103,1
тариалан                                   4,0                                        2,0
хадлан                                       3,8                                        5,3
бэлчээр                                     66,1                                     95,3
атар бусад                                 3,0   
ойн нөөц бүхий газар                 159,5                                    137.6
усны нөөц бүхий газар                 0,7                                        0,4
улсын нөөц газар                         4,4   

Сумын газар нутгийн одоогийн хязгаарын баруун цэг нь Сонхн уул, хойт цэг нь Түнхэлийн их нуруу, зүүн цэг нь Хөх чулуут, урд цэг нь Цогтьш даваа байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 6-р сарын 09, Мягмар гариг, 03:05
 
Төв аймаг Батсүмбэр сумын танилцуулга PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2009 оны 5-р сарын 20, Лхагва гариг, 11:47

Батсүмбэр сум нь 243.1 мянган га нутаг дэвсгэртэй . Үүнээс 95.3 га бэлчээр 2.1 га тариалангийн талбай , 137.6 мянган ой модтой . Батсүмбэр сум нийт 2093 өрхийн 7003 хүн амтай үүнээс 3619 эрэгтэй, 3384 эмэгтэй.
Нийт өрх 2093 үүнээс:
1-р Баг 766 өрх 2742  хүн амтай 
2-р Баг 497 өрх 1653 хүн амтай 
3-р Баг 445 өрх 1391 хүн амтай 
4-р Баг 370 өрх 1066   хүн амтай байдаг. Сумын нутаг дэвсгэр нь 1800-2250 м-т өргөгдсөн үржил шим сайтай  хар , хүрэн  хөрстэй. Эх газрын эрс тэс уур амьсгалтай хамгийн их температур  7-р сарын суулч 8-р сарын эхний арав хоногт +40 хэм хамгийн бага температур  нэгдүгээр сард -40 хэм хүрдэг 
Жилдээ 245 мм орчим тундас унадаг. Хэнтий нурууны салбар уул бүх нутгийн  51.1%-г эзэлдэг. Өлгий , Шатан, Сөгнөгөр , Баянгол , Хүймандал , Бургалтай , Хуцал , Хужирт , зэрэг уулс хоорондын хөндийгөөр хүрээлэгдсэн байгалийн гоо үзэсгэлэнт нутаг гол горхи олонтой , байгалийн бүх төрлийн баялаг жимс жимсгэнэ. , эмийн ургамлууд , ан амьтан жигүүртэн шувууд амьдардаг  өгөөмөр баян нутаг юм. Байгалийн гоо үзэсгэлэн бүрдсэн нэн тааламжтай нутаг төдийгүй түүх соёлын арвин өв уламжлалтай. Манай сум 72257 толгой малтай. үүнээс: Тэмээ-14 , Адуу-7042 , Үхэр – 22761 , Хонь-25027 , Ямаа -17413 тоологдсон байна. Газар тариалангийн салбарт 455 га-д төмс хүнсний ногоо , 130 га талбайд малын таримал тэжээл тус тус тариалсан байна. Тус суманд 5-50 үнээтэй 110  иргэн Фермийн  аж үйл ажиллагаа явуулж жилдээ 4.8-5 сая литр сүүг зах зээлд нийлүүлж , жилд дунджаар 6.8-7.2 мянган тн байгалийн хадлан бэлтгэж байна. Мод боловсруулах чиглэлээр 3 аж ахуй нэгж үйл ажиллагаа эрхэлж зүсмэл болон модон материал эрхэлж , худалдааны чиглэлээр бизнес эрхлэгчид 42 цэг салбар хувийн мал эмнэлэг 3 ажиллаж байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 3-р сарын 22, Лхагва гариг, 04:22
 


Санал асуулга

Манай сумын ажлын талаар...
 

Онлайн гишүүн

Манайд 44 зочид онлайн

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр9
mod_vvisit_counterӨчигдөр69
mod_vvisit_counterЭнэ 7 хоног365
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоног567
mod_vvisit_counterЭнэ сард2408
mod_vvisit_counterӨнгөрсөн сард2897
mod_vvisit_counterБүгд72677

Онлайн (20 минутын өмнө): 2
Таны аддресс 54.162.105.6
,
Өнөөдөр: 4-р сар 27, 2018