• 93313777
  • tov.batsumber@gmail.com
Батсүмбэр сумын танилцуулга

Батсүмбэр сум нь 243.1 мянган га нутаг дэвсгэртэй . Үүнээс 95.3 га бэлчээр 2.1 га тариалангийн талбай , 137.6 мянган ой модтой . Батсүмбэр сум нийт 2137 өрхийн 7158 хүн амтай .
Нийт өрх 2137 үүнээс:
1-р Баг 761 өрх 2808 хүн амтай 
2-р Баг 516 өрх 1758 хүн амтай 
3-р Баг 463  өрх 1398 хүн амтай 
4-р Баг 397 өрх 1200  хүн амтай байдаг. Сумын нутаг дэвсгэр нь 1800-2250 м-т өргөгдсөн үржил шим сайтай  хар , хүрэн  хөрстэй. Эх газрын эрс тэс уур амьсгалтай хамгийн их температур  7-р сарын суулч 8-р сарын эхний арав хоногт +40 хэм хамгийн бага температур  нэгдүгээр сард -40 хэм хүрдэг 
Жилдээ 245 мм орчим тундас унадаг. Хэнтий нурууны салбар уул бүх нутгийн  51.1%-г эзэлдэг. Өлгий , Шатан, Сөгнөгөр , Баянгол , Хүймандал , Бургалтай , Хуцал , Хужирт , зэрэг уулс хоорондын хөндийгөөр хүрээлэгдсэн байгалийн гоо үзэсгэлэнт нутаг гол горхи олонтой , байгалийн бүх төрлийн баялаг жимс жимсгэнэ. , эмийн ургамлууд , ан амьтан жигүүртэн шувууд амьдардаг  өгөөмөр баян нутаг юм. Байгалийн гоо үзэсгэлэн бүрдсэн нэн тааламжтай нутаг төдийгүй түүх соёлын арвин өв уламжлалтай. Манай сум 78943 толгой малтай. үүнээс: Тэмээ-24 , Адуу-106799 , Үхэр – 26013 , Хонь-23549 , Ямаа -18678 тоологдсон байна. Газар тариалангийн салбарт 2021 онд төмс 221,1 га-д, хүнсний ногоо-210,3 га-д , малын тэжээл 1736,4 га-д ,жимс жимсгэнэ 1,3 га-д тус тус тариалж, төмс-3260 тн, хүнсний ногоо-3535,62 тн, малын тэжээл-10397 тн тус тус хураан авсан.   Тус суманд 5-50 үнээтэй 84 Фермийн  аж үйл ажиллагаа явуулж жилдээ 8,0-9,0  сая литр сүүг зах зээлд нийлүүлж , жилд дунджаар 8,0-8.8  мянган тн байгалийн хадлан бэлтгэж байна. Мод боловсруулах чиглэлээр 3 аж ахуй нэгж үйл ажиллагаа эрхэлж зүсмэл болон модон материал эрхэлж , худалдааны чиглэлээр бизнес эрхлэгчид 42 цэг салбар хувийн мал эмнэлэг 3 ажиллаж байна. Сумын бренд бүтээгдэхүүн нь  чацаргана, зөгийн бал юм. Мөн тус сумын нутгаар  төмөр зам 50 гаруй км дайран гардаг.
 

2022-02-03 00:00:00