• 93313777
  • tov.batsumber@gmail.com
ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ЗАР

ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ЗАР

 

Суманд үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоодоор дамжуулан ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор батлагдсан журмын дагуу “Хоршоог хөгжүүлэх сан”- ийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байна.

Төсөл хүлээн авах хугацаа:

Эхлэх: 2022 оны 06 сарын 15

Дуусах: 2022 оны 06 сарын 20-ний 18:00 цаг хүртэл

Төсөл хүлээн авах: ЗДТГ-ын дарга  С.Отгонжаргал-99760078

Зээлийн ерөнхий нөхцөл:

Зээл олгох хугацаа: 1-3 жил

Зээлийн хүү: Жилийн 3%

Хоршоог хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл олгох тэргүүлэх чиглэл:

-Сүү боловсруулах жижиг үйлдвэр

-Бордооны үйлдвэр

-Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл /Дарш бэлтгэх тоног төхөөрөмж/

-Хог хаягдал боловсруулах үйлдвэр

-Өсвөр үхрийн аж ахуй

-Сүүний фермийн аж ахуй

-Түүхий эдийн анхан шатны боловсруулалт

-Хүнсний ногоо боловсруулалт

-Хүлэмжийн аж ахуй

-Зөгийн аж ахуй

-Хүнсний ногоо борлуулалт

-Ногооны агуулах, зоорь

Хоршоог хөгжүүлэх сангийн зээлд бүрдүүлэх баримт бичиг

 

Төсөл хэрэгжүүлэгчийн тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана.

1.1 Төслийн товч агуулга

1.2 Хуулийн этгээдийн нэр

а Үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхэлж буй хаяг байршил

б Хуулийн этгээдийн албан ёсны хаяг

в Төсөл хэрэгжих байршил

2. Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагааны тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана.

2.1 Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны технологийн ажиллагаа

2.2 Түүхий эдийн чанарын үзүүлэлт, нөөц

2.3 Хэрэгжүүлэх төсөлд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт

3. Удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана.

3.1 Даргын иргэний үнэмлэхийн хуулбар

3.2 Бүтэц, орон тоо

3.3 Ажиллагсдын мэргэжил, мэргэшил, ур чадвар

3.4 Шинээр бий болох ажлын байрны тоо

4. Хоршоо, ЖДҮҮЭ нь төсөлд дараах материалуудыг хавсаргасан байна.

4.1 Зээлийн өргөдөл

4.2 Төслийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалд хамрагдах тооцоо

4.3 Хөрөнгө оруулалтын тооцоо /өөрийн хөрөнгө оруулалтын хэмжээ, зээлийн зарцуулалтын тооцоо/

4.4 Төслийн өгөөж, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа

4.5 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар

4.6 Хуулийн этгээдийн хаягийн тодорхойлолт, үүсгэн байгуулагчийн дэлгэрэнгүй лавлагаа.

4.7 Барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар.

4.8 Хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар

4.9 Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан.

4.10 Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай тухайн жилийн тодорхойлолт

4.11 Нийгмийн даатгалд хамруулсан ажилтны тоо, төлж байгаа шимтгэлийн хэмжээ болон нийгмийн даатгалын байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт

4.12 Төлбөрийн этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт

4.13 Төлсөн татварын хэмжээ болон татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх харьяа татварын албаны тодорхойлолт

4.14 Тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаар мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл.

4.15 Төсөл түүнд хавсаргасан материалын үнэн зөв байдлыг төсөл ирүүлэгч хоршоо, ЖДҮҮЭ бүрэн хариуцна.

 

2022-06-10 15:04:08