• 93313777
  • tov.batsumber@gmail.com
Сумын газар нутгийн танилцуулга:

 

Сумын газар нутгийн танилцуулга:
 

Батсүмбэр сумын нийт газар нутгийн хэмжээ: 243116 га нутаг
дэвсгэртэй Төв аймгийн Баянчандмань, Борнуур, Эрдэнэ, Сэлэнгийн
Мандал гэдэг дөрвөн сум, Нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар,
Баянзүрх гэсэн гурван дүүргээр хүрээлэгдэнэ.

Газар тариалан, мал аж ахуй хөгжих бүрэн боломжтой, байгалийн нөөц ихтэй газар. Батсүмбэр сум нь 243.1 мянган га нутаг дэвсгэртэй . Үүнээс 95.3 га бэлчээр 2.1 га тариалангийн талбай , 137.6 мянган ой модтой . Батсүмбэр сум нийт 1773 өрхийн 6420 хүн амтай. Сумын нутаг дэвсгэр нь 1800-2250 м-т өргөгдсөн үржил шим сайтай хар , хүрэн хөрстэй. Эх газрын эрс тэс уур амьсгалтай хамгийн их температур 7-р сарын суулч 8-р сарын эхний арав хоногт +40 хэм хамгийн бага температур нэгдүгээр сард -40 хэм хүрдэг.

Жилдээ 245 мм орчим тундас унадаг. Хэнтий нурууны салбар уул бүх нутгийн 51.1%-г эзэлдэг. Өлгий , Шатан, Сөгнөгөр , Баянгол , Хүймандал , Бургалтай , Хунцал , Хужирт , зэрэг уулс хоорондын хөндийгөөр хүрээлэгдсэн байгалийн гоо үзэсгэлэнт нутаг гол горхи олонтой , байгалийн бүх төрлийн баялаг жимс жимсгэнэ. , эмийн ургамлууд , ан амьтан жигүүртэн шувууд амьдардаг өгөөмөр баян нутаг юм. Байгалийн гоо үзэсгэлэн бүрдсэн нэн тааламжтай нутаг төдийгүй түүх соёлын арвин өв уламжлалтай. Батсүмбэр сум 86693 толгой малтай. үүнээс: Тэмээ-25 , Адуу-6101 , Үхэр – 17448 , Хонь-31703 , Ямаа -31416 тоологдсон байна. Газар тариалангийн салбарт 455 га-д төмс хүнсний ногоо , 130 га талбайд малын таримал тэжээл тус тус тариалсан байна. Тус суманд 5-50 үнээтэй 73 Фермийн аж үйл ажиллагаа явуулж жилдээ 4.8-5 сая сүүг зах зээлд нийлүүлж , жилд дунджаар 6.8-7.2 мянган тн байгалийн хадлан бэлтгэж байна. Мод боловсруулах чиглэлээр 3 аж ахуй нэгж үйл ажиллагаа эрхэлж зүсмэл болон модон материал эрхэлж , худалдааны чиглэлээр бизнес эрхлэгчид 42 цэг салбар хувийн мал эмнэлэг 3 ажиллаж байна.

 

2021-11-01 00:00:00