• 93313777
  • tov.batsumber@gmail.com
15 жилийн ойн шагайн харвааны тэмцээн зохион байгууллаа.

15 жилийн ойн шагайн харвааны тэмцээн зохион байгууллаа.

Батсүмбэр сумын шагайн харваан салбар зөвлөлөөс 15 жилийн ойгоо тохиолдуулан  “15 жилийн ойн шагайн харвааны тэмцээн”-ийг зохион байгууллаа. Тэмцээнд 4 багийн 30 гаруй харваач оролцсоноос багийн харваанд 1 дүгээр байранд Монгол улсын хүндэт харваач, аймгийн гоц мэргэн  О.Сэнгээ ахлагчтай баг, 2 дугаар байранд аймгийн гоц мэргэн С.Ууганбаатар ахлагчтай баг, 3 дугаар байранд Монгол улсын хүндэт харваач Ч.Арслан ахлагчтай баг,  Хүн нэг бүрийн харваанд 1 дүгээр байранд аймгийн гоц мэргэн Б.Батбаяр, 2 дугаар байранд  аймгийн гоц мэргэн Т.Түмэн-Эрдэнэ, 3 дугаар байранд залуу харваач Ц.Энхтөгс нар тус тус шалгарлаа. Тус тэмцээний үеэр  аймгийн гоц мэргэний болзол хангасан О.Сэнгээ, Д.Ариунболд, Монгол улсын хүндэт харваачийн болзол хангасан Ц.Шинэсүх нарын шагналыг сумын ИТХ-ын дарга Б.Цэцэнтунсаг гардуулан өглөө. Тэмцээнийг сумын шагайн харвааны зөвлөлөөс зохион байгуулж, Б.Батбаяр, Д.Ариунболд нар  ивээн тэтгэн зохион байгууллаа.

 

 

 

2021-12-25 21:00:02