• 93313777
  • tov.batsumber@gmail.com
"Нэг баг-Нэг бүтээгдэхүүн" үзэсгэлэн худалдаа

МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй" үндэсний хөдөлгөөн, Баялаг бүтээгчдийг дэмжих жил, Батсүмбэр сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан "Нэг баг-Нэг бүтээгдэхүүн" үзэсгэлэн худалдаанд Мандал 1-р баг 10 иргэн 30 төрөл, Цогт-Өндөр 2-р баг 3 иргэн 15 төрөл, Баянгол, Сөгнөгөр 3-р баг 4 иргэн 22 төрөл, Үдлэг 4-р баг 2 иргэний 7 төрлийн бүтээгдэхүүнээр оролцлоо.

30,000₮ дээш худалдан авалт тутамд 1 ширхэг сугалаа олгож нийт 63 ширхэг сугалаанаас 4 азтан шалгарсан байна. 1-р багийн нэрэмжит сугалаанд 1-р багийн иргэн Д.Нямдаваа, 2-р багийн нэрэмжит сугалаанд 1-р багийн иргэн Отгон, 3-р багийн нэрэмжит сугалаанд 1-р багийн иргэн Дэлгэрмаа, 4-р багийн сугалаанд 2-р багийн иргэн Б.Гэрлээ тус тус азтан болсон байна. Нийт азтанууддаа баяр хүргэе.

Үзэсгэлэн худалдаанаас "Шилдэг зохион байгуулалттай баг"-аар Мандал 1-р баг, "Шилдэг хүнсний бүтээгдэхүүн"-ээр Сөгнөгөр 3-р багийн иргэн Ж.Батзаяа-н "Цагаан идээний багц" бүтээгдэхүүн, "Шилдэг гар урлалын бүтээгдэхүүн"-ээр Цогт-Өндөр 2-р багийн иргэн Г.Мандахцэцэг-н "Зүү ороосон бүтээлүүд", "Шилдэг сав баглаа боодол, шошготой бүтээгдэхүүн"-ээр Мандал 1-р багийн иргэн Ч.Санждорж-н "Нандин" зөгийн бал шалгарлаа.

Үзэсгэлэн худалдаанаас "Шилдэг зохион байгуулалттай баг"-аар Мандал 1-р баг, "Шилдэг хүнсний бүтээгдэхүүн"-ээр 10 бүтээгдэхүүн өрсөлдөж Сөгнөгөр 3-р багийн иргэн Ж.Батзаяа-н "Цагаан идээний багц" бүтээгдэхүүн, "Шилдэг гар урлалын бүтээгдэхүүн"-ээр 8 бүтээл өрсөлдөж Цогт-Өндөр 2-р багийн иргэн Г.Мандахцэцэг-н "Зүү ороосон бүтээлүүд", "Шилдэг сав баглаа боодол, шошготой бүтээгдэхүүн"-ээр 5 бүтээгдэхүүн өрсөлдөж Мандал 1-р багийн иргэн Ч.Санждорж-н "Нандин" зөгийн бал шалгарлаа

2022-12-14 18:07:58