• 93313777
  • tov.batsumber@gmail.com
"ГАЗРЫН ХАРИЛЦАА-ЦАХИМ ШИЛЖИЛТ"

Цахим машиныг нэвтрүүлснээр иргэн, хуулийн этгээд:

✅ Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрээ

✅Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ

✅Кадастрын зураг хэвлэх

✅Газрын барьцаа, төлбөрийн мэдээлэл лавлагаа авах

✅Газрын төлбөрөө QR-аар төлөх

✅Газрын төлөв байдал чанарын хянан баталгааны дүгнэлт зэрэг 70 орчим төрлийн үйлчилгээ авах боломжтой болж бна.

Үүнээс 52 төрлийн өргөдлийг цахимаар өгөх, 12 төрлийн мэдээлэл, лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй хэвлэн авах бөгөөд мөн цахим хүсэлт, өргөдлийнхөө шийдвэрлэлтийн явцыг шалгаж болох юм.

Энэхүү Киоск машин нэвтэрснээр газрын харилцааны салбар дахь шаардлагагүй шат дамжлагыг цөөлөх, оочер дарааллыг бууруулах, төрийн үйлчилгээг ил тод, түргэн шуурхай хүртээмжтэй болгоход томоохон ахиц болно гэдгийг албаныхан онцолж байна.

2023-03-21 10:11:11