• 93313777
  • tov.batsumber@gmail.com
МЭДЭЭЛЭЛ

Мэдээлэл

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2014.12.09-ний өдрийн А\339 дүгээр тушаал "Эрэн хайх, аврах ажиллагааг зохицуулах нийтлэг журам"-д "Гамшгийн нөхцөл байдал үүсээгүй боловч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хүсэлт гаргасан тохиолдолд үйлчилж болох жагсаалтын дагуу төлбөртэй үйлчилж болох бөгөөд тусгай журмаар зохицуулна" гэж заасан байдаг.

Гэтэл дуудлага өгсөн иргэд дараах журмын дагуу байгууллагад учирсан хохирол шатахуун болон бусад зардлын төлбөрийг төлөхгүй байгаа нь хүндрэл үүсгээд байна.

Иймд иргэн та цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн үед холын замд зорчихгүй байж, хувийн болон техникийн бэлэн байдлаа сайтар хангахыг ОНЦГОЙЛОН анхааруулж байна

2023-03-21 10:28:48