• 93313777
  • tov.batsumber@gmail.com
СУМЫН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ШИЛДЭГЭЭР ШАЛГАРЛАА

Төв аймгийн цагдаагийн газрын 2022 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг зохион байгуулан оны шилдэг тэргүүний алба хаагчдыг шалгарууллаа. Цагдаагийн ерөнхий газрын “Хөдөлмөрийн аварга алба хаагч”-аар Батсүмбэр сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Х.Түмэн-Өлзий,Төв аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр Батсүмбэр сумын экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Хүрэлбаатар, өөрийн хариуцсан техник хэрэгсэлдээ үлгэрлэн манлайлсан тул Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын нэрэмжит шагналаар аймгийн цагдаагийн жолооч, цагдаагийн ахлах ахлагч С.Оюунхүү шагнагдсан алба хаагч нартаа баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөе.

2023-03-21 10:33:30