• 93313777
  • tov.batsumber@gmail.com
МОНГОЛ УЛСЫН АРСЛАН П.ДАГВАСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ ЧӨЛӨӨТ БӨХИЙН ОЛОН ХОТЫН ТЭМЦЭЭН, ХӨШӨӨНИЙ ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

Монгол Улсын арслан, Анагаах ухааны доктор, профессор, спортын анагаах ухааныг үндэслэгч, сонгомол бөхийн Ази тивийн аварга, ОУХМ, Улсын арслан Пүрэвийн Дагвасүрэнгийн нэрэмжит Чөлөөт бөхийн олон хотын өсвөр, залуучуудын аварга шалгаруулах тэмцээний нээлт, Хүндэтгэлийн хөшөөний шав тавих ёслолын ажиллагаа явагдаж байна.Энэхүү арга хэмжээнд Засгийн газрын гишүүн, Спорт, нийтийн биеийн тамирын сайд, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, сумын удирдлагууд оролцож байна.

2023-04-18 18:20:07