• 93313777
  • tov.batsumber@gmail.com
Мандал хайрханы тахилга наадам

Нутгийн шүтээн Мандал хайрханы тахилга наадам өргөн дэлгэр сайхан болж,  хүчит 32 бөх зодоглосоноос  Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат У.Н Д.Хүдэрбулга түрүүлж Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат У.Х Г.Бадрах үзүүрлэж Увс аймгийн Тэс сумын харьяат У.Н О.Түмэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат А.А А.Алтанцоож нар шөвгийн 4-т үлдлээ.
Хурдан Их насны морьдын уралдаанд 
Түрүү магнайд:
Бөхбатын Аргабилэгийн (Бор)
Аман хүзүүнд: Отгонбаатарын Халиуны (Хул)
Айргын гуравт:
 НАУ Пунцагийн Энхбаярын (Буурал)
Айргын дөрөвт:
 ААУ Цоггэрэлийн Алтаншагайгийн (Хүрэн халзан)
Айргын тавд:
САУ Шархүүгийн Хүрэлбаатарын ( Хул) морьд тод магнай, торгон торгон жолоогоо өргүүлсэн бол 
Хурдан дааганы уралдаанд 
Түрүү магнайд:
ААУ Сандагдоржын Ганбатын (Халиун)
Аман хүзүүнд: Эрдэнэбатын Эрдэнэбаярын (Хүрэн халзан)
Айргын гуравт: О.Эрдэнэцогтын (Хээр)
Айргын дөрөвт: Эрдэнэбатын Сансарын (Халтар)
Айргын тавд: Лхагважавын Бороогийн (Сартай хүрэн) даага тус тус хурдаллаа

2023-05-24 15:00:31