• 93313777
  • tov.batsumber@gmail.com
МЭНДЧИЛГЭЭ

 

Төв аймгийн Батсүмбэр сумын ахмадын хороо

МЭНДЧИЛГЭЭ

Эх орныхоо буурал түүхийг бүтээлцсэн монгол орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа нийт ахмадууддаа Батсүмбэр нутгийн ахмадуудаас мэндчилж байна.

Ахмад настны тухай хуулиудыг хэрэгжүүлэх ажлыг, ахмадуудын ариун баялаг туршлагыг нь хүүхэд залуучууд өнөө үеийнхэнд өвлүүлэн үлдээж түгээн дэлгэрүүлэх ажлуудыг ахмадын байраа тохижуулан ахмадуудаа төрөл бүрийн зөвлөгөө өгөхөөс гадна ахмад настны хуульд заасан олон төрлийн ажил үйлчилгээнүүд зохион байгуулагдаж эдгээрт ахмадуудын оролцоо идэвхи ихээхэн дээшилж байна.Орон нутгийн төр захиргааны байгууллагуудаас гадна аж ахуй нэгжүүд ч ахмадаа дэмжих, туслах, ачлан дээдэлж хүндэтгэх тогтолцоо бүрдүүлсэн.Цар тахлын үед ямар ажил зохиож, ахмадуудаа хэрхэн идэвхижүүлэх талаар ярилцаж 4 багийн ахмадуудаа эрүүл байж, урт насал, дархлаагаа дэмжиж өглөө агаар алхах дасгал хөдлөгөөн хийх, вакцинд 100 хувь хамрагдах, эрүүл агаарт зугаалж спорт урлагийн тэмцээн зохион байгуулах гэх мэтээр...

Ахмадууд мал аж ахуй,газар тариалангийн болон бусад бүх ажлуудад залуучууддаа зөвлөгч чиглүүлэгч нь болон ажиллахаас гадна сумын хөгжил тохижилтонд гар бие оролцож байдаг.Олон улсын ахмадын их сургуулиудын ахмадын холбооноос зарлагдсан уралдаанд 4-р багийн өндөр настан Ц.Намжилдорж нутгийн шүтээн Мандал хайрхны урд ХААН Чингисийн домогт “НАЙМАН ШАРГА” сэдэвт зургаар, 1-р багийн өндөр настан Д.Марус ШАНЗ хөгжмөөр монгол ардын дуу “ХАР МОРЬ” , өндөр настан Х.Оюунханд дуулж мөн багийн өндөр настан Д.Наранцэцэг баруун монгол ардын бие биелэгээгээр тус тус оролцсон.Аймгийн хэмжээнд зохиогдсон Хийн дасгалын тэмцээнд 4 багийн 21 ахмадууд оролцсон.Сумын Ахмадын хороо Ардын хувьсгалын 100 жил,Монголын ахмадын байгуулллагын 90 жил, Сумын ахмадын хорооны 40 жилийн ойн хүрээнд дээрх ажлыуудыг зохин байгуулсан болно

Ахмад настан бүхний үйлс бүтэж, буян заяа тэгш дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье

ТӨВ АЙМГИЙН БАТСҮМБЭР СУМЫН АХМАДЫН ХОРОО

 

 

2021-11-02 11:23:31