• 93313777
  • tov.batsumber@gmail.com
Төв аймаг Батсүмбэр сумын ЕБС-ийн танилцуулга 

 

Төв аймаг Батсүмбэр сумын ЕБС-ийн танилцуулга

 

Түшээт хан аймгийн “Илдэн” гүний хошууны нутаг Нарийны амны Тусгалт хэмээх газар хошууны тамгийн дэргэд  1923 оны 7-р сард 25 сурагч 1 Багштайгаар байгуулагдаж байсан бол  1938 онд улсын үлгэр жишээ сургууль. 1941 онд Төв аймгийн анхны дунд сургууль болж  1944 онд бүрэн бус дунд боловсрол эзэмшигчид төгсөж байсан

1961 оноос 8-н жилийн сургууль, 1984 оноос 10-н жилийн дунд сургууль болон өргөжиж хөгжсөн байна. 1968 онд анхны 8-р ангиа төгсгөснөөс хойш 46 удаагийн төгсөлтөөр 4621 иргэнд суурь боловсрол, 1986 онд анхны 10-р ангийг төгсөж улмаар 28 удаагийн төгсөлтөөр 1852 иргэнд бүрэн дунд боловсрол эзэмшүүлсэн байна.

 1972 онд 440 хүүхдийн хүчин чадалтай байр баригдсан.

Одоо 1138 сурагчтай хичээл сургалтын  үйл ажиллагаа явуулж байна. Сургууль төгсөгчид,  суралцагчдын дундаас хөдөлмөрийн баатар Ц.Хорлоо,Б.Төмөрдорж,  Х.Амармэнд , ардын жүжигчин Зууны манлай дуучин, ардын жүжигчин Х.Уртнасан , шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, эдийн засгийн ухааны доктор Л.Гүржав, Улсын   арслан, ангаах ухааны доктор П.Дагвасүрэн, Төрийн соёрхолт сийлбэрч Д.Төртогтох, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Магсар, Гавьяат зоо техникч Д.Жадамба, Д.Ичинхорлоо, О.Дорж, гавьяат барилгачин, Ч. Төмөрбаатар Гавьяат багш, Лувсанбалдан  гавьяат эмч, А.Хишигдорж , Г.Лхамсүрэн  Малын гавьяат эмч, Ц.Тэрбиш Гавьят зоо техникч, О.Дорж Гавьяат жүжигчин Х.Далантай, Р.Гүр Ангаах ухааны доктор Р.Жавзмаа ХААУ доктор, Р.Дулам,Ч.Бадарч ,Д.Доржсүрэн, Одсүрэн, Одцэцэг, Түүхийн ухааны доктор Гантөмөр  Техникийн ухааны доктор Ц.Төмөр-Очи, Ангаах ухааны доктор, Ц.Халиунаа доктор зэрэг төгсөгчдөөрөө бахархадаг.

Ажиллаж байсан багш, удирдах ажилтнаас Монгол улсын ардын багш Чойжилсүрэн, гавьяат багш Намсрай, Сүрэн, Сэмжид, хөдөлөмөрийн гавьяаны улаан тугын одонт Н.Жамбалсүрэн, О.Сэрж, А.Дашдэлэг У.Болормаа Алтан гадас одонгоор Г.Лхамсүрэн, Н.Мядагбол, Б.Ринчинноров, Ц.Алимаа нарыгаа хүндэтгэн дурсаж байна

Сургуулийн хамт олон нь “ Сум, аймгийн хөдөлмөрийн аварга байгууллага” –аар удаа дараа  шалгарч , 2008 онд Улсын хэмжээнд Шилдэг менежменттэй  “Топ-20 сургууль” –ийн нэгээр шалгарч байв.

 2018-2019 оны хичээлийн жилд 98 багш, ажилтан Баянголын бага сургуульд 73 сурагч, Үдлэг 4-р багийн бага сургуульд 50 сурагч нийт 1273 сурагч, Дотуур байранд 261 сурагчтай.

 

 

2021-11-02 17:35:54