• 93313777
  • tov.batsumber@gmail.com
МЭНДЧИЛГЭЭ

                                                                                                                        МЭНДЧИЛГЭЭ 

Төв аймгийн Батсүмбэр сумын цахим хуудсаар морилон саатаж байгаа Танд баярлалаа. Орчин цагийн техник, технологийн дэвшил хүний нийгмийн хөгжлийн бүхий л шинэчлэлийг бий болгож, залуу үеийнхний амьдралын хэв маяг, зан төлөв, оюун санааны ололт амжилтын гайхамшиг болсон цахим ертөнцөөр дамжуулан өөрийн чин сэтгэлийн мэндчилгээгээ Та нартаа илгээж байгаадаа баяртай байна. ИТХ-аас үйл ажиллагаагаа ил тод байлгаж, нутгийн иргэд, олон түмнийгээ мэдээ мэдээллээр тасралтгүй хангах зорилготой юм.

Нутгийн Өөрөө Удирдах Байгууллагын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан  бүрэн эрхийн хугацаанд сумын Хурлын даргын хариуцлагатай өндөр албан тушаалд миний биеийг итгэл үзүүлэн сонгосон нь өндөр хариуцлага хэмээн ухамсарлаж байна. Нутгийн Өөрөө Удирдах Байгууллагын чадавхийг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь өргөжүүлж иргэний чөлөөт индэр болгоход таны идэвхи оролцоо, санал санаачлага хамгаас илүү үнэтэй билээ.

Энэхүү  цахим хуудас орон зай, цаг хугацааг товчлон биднийг холбох гүүр болж Та бүхэн манай байнгын зочин, мэргэн зөвлөгч байна  гэдэгт итгэлтэй  байна.

Мөн бид бүхний гаргадаг шийдвэрийг Батсүмбэр иргэдийн төлөөлөгчдийн хурал гэсэн фэйсбүүк, www.khural.mn сайтаар зочилон ийдвэрүүдтэй танилцахыг хүсье.

Хөдөлмөрч иргэдийнхаа мэлмий тунгалаг, өлмий бат оршин, өрнүүн их ажил үйлсэд тань өндөр амжилт хүсэхийн ялдамд эрүүл энх, саруул ухаан, дундрашгүй эрч хүчийг хүсэн ерөөе.

БАТСҮМБЭР ИТХ-ЫН ДАРГА Б.ЦЭЦЭНТУНСАГ

 

 

2021-11-17 17:32:07