• 93313777
  • tov.batsumber@gmail.com
Батсүмбэр сумын ЗДТГ-ын хамт олон

                                                                               ТӨВ АЙМГИЙН БАТСҮМБЭР СУМЫН ТҮҮХЭН ТАНИЛЦУУЛГА

 

Төв аймгийн Батсүмбэр сум 1923 оны 10 сарын 19 ны өдрийн ДЯЯ-ны 38 тоот тогтоолоор халхын Богд уулын аймгийн Баатар засгийн хошуу болон Илдэн засгийн хошуудын нутгийг дамнан оршиж байсан агаад 1924 онд халхын Богд уулын аймгийн Ноён уулын хошуу,Хутаг-өндөр уулын хошуу гэгдэж 16 баг 800 гаруй өрхтэй сумын төв нь Жаргалантын ухаагийн баруун голд байрлах болов. 1925-1936 онд Цогт-өндөр уулын нэртэйгээр сумын төв нь хуучин Баатар вангийн хошуу тамгын газар болох Хөх-өндөр уулын өвөрт шилжин суурьшсан.1960 оны 10 сарын 21 ны өдрийн СНЗ-н 61 тоот зарлигаар партизаны нэрэмжит Батсүмбэрийн САА байгуулагдаж сумын төв болох Мандалд 3 дах удаагаа шилжин суурьшжээ. Төв аймгийн Батсүмбэр сумын засаг захиргаанд 1996 оны 07 сарын 08 ны өдрийн УИХ-ын 181 тоот тогтоолоор ЗДТГ болгон өөрчлөлт хийж төрийн захиргааны үйл ажиллагаа явуулж байна.ЗДТГ нь сумын Засаг дарга,засаг даргын орлогч,ЗДТГ-ын дарга, Санхүү албаны дарга, Төсөв, төрийн сангийн мэргэжилтэн,нягтлан бодогч, байгаль орчны мэргэжилтэн, Нийгмийн бодлогын ажилтан, Хууль эрх зүйн ажилтан, Газрын даамал , Газар тариалан хариуцсан мэргэжитэн, Мал аж ахуй хариуцсан мэргэжилтэн, Хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн, Мал эмнэлэгийн тасаг-2, МЭҮТ-ын дарга,МЭҮТ-ын малын эмч, Татварын байцаагч,Нийгмийн даатгалын байцаагч-2, архив-бичиг хэргийн эрхлэгч, улсын бүртгэгч, Хөдөлмөр халамжийн мэргэжилтэн, Олон нийт, интернэт мэдээллийн төвийн ажилтан,нярав,үйлчлэгч-2, жижүүр-4,байгаль хамгаалагч-8,багийн засаг дарга 4 гэсэн орон тоотойгоор төрийн үйл ажиллагааг явуулж байна.

2023-05-08 00:00:00