Сум хөгжүүлэх сангийн танилцуулга

АЖИЛЧИДЫН УТАСНЫ ЖАГСААЛТ
01/23/2020
18-25 НАСНЫ ЦЭРГИЙН ҮҮРЭГТНҮҮД ЦЭРЭГ ТАТЛАГАД ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОНО УУ. ЗАРЛАН ДУУДАХ ХУУДАС АВААД ИРЭЭГҮЙ ЦЭРГИЙН ҮҮРЭГТЭНД ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ДАГУУ ТОРГУУЛИЙН АРГА ХЭМЖЭЭ НООГДУУЛАХ БОЛОХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА.
01/23/2020

Сум хөгжүүлэх сангийн танилцуулга

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019.05.27-ны өдрийн 61 дугаар тогтоолоор сум хөгжүүлэх сангийн тэргүүлэх чиглэлийг баталсан.  Үүнд: 

а/ Жижиг дунд үйлдвэрийг дэмжих /сав баглаа боодол, жижиг цех, нийтийн хоолны газрын тоног төхөөрөмж сайжруулах шинэчлэх/

б/ Стандартын шаардлага хангасан үйл ажиллагаа нь жигдэрсэн ахуйн үйлчилгээний  цэгт тоног төхөөрөмжөө шинэчлэх, салбараа өргөжүүлэхэд

в/ Өрхийн тариалан , хүлэмж, хүнсний ногооны нэр төрөл, тариалалтыг нэмэгдүүлэх, зоорийн агууламжийг шинэчлэхэд

г/ Дарш үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, техник тоног төхөөрөмж шинэчлэхэд

Зээл олгох дээд хэмжээ – 30000000 /гучин сая төгрөг/

Зээл олгох хугацаа – 3 жил

Зээлийн жилийн хүү- 3%

2020 оны 01 сарын байдлаар нийт 27 зээлдэгч байна.

Хугацаа хэтэрсэн 6 зээлдэгчээс 5 иргэн ШШГГазарт шилжсэн, 1 иргэн эрэн сурвалжлагдаж байна.

2019.05.27-ний өдрийн 61 дугаар тогтоолоор тус сангаас олгох зээлийн тэргүүлэх чиглэл, мөнгөн дүнг баталсаны дагуу 06 сарын 15 хүртэл  төсөл хүлээн авсан. Нийт 30 төсөл хүлээн авснаас Мандал 1-р багийн иргэн П.Сүндэръяагийн “Шахмал түлш үйлдвэрлэл”-ийн 30 сая төгрөгийн төслийг Аймгийн ЖДҮ-ийг дэмжих санд уламжилсан. 06 сарын 07,10-ны төсөл сонгон шалгаруулах хурлаар дараах иргэдийн төслийг олгохоор шийдвэрлэсэн. 1. Д.Нурболот -10 сая “Блок үйлдвэрлэл”, 2. Б.Батмөнх -6 сая төгрөг “Дугуй засварын тоног төхөөрөмж худалдан авах” зориулалтаар, 3. Д.Ганзориг-30 сая төгрөг “Цэвэр усны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж” худалдан авах,

Сүндэръяагийн “Шахмал түлш үйлдвэрлэл”-ийн 30 сая төгрөгийн төслийг Аймгийн ЖДҮ-ийг дэмжих санд уламжилсан. 06 сарын 07,10-ны төсөл сонгон шалгаруулах хурлаар дараах иргэдийн төслийг олгохоор шийдвэрлэсэн. 1. Д.Нурболот -10 сая “Блок үйлдвэрлэл”, 2. Б.Батмөнх -6 сая төгрөг “Дугуй засварын тоног төхөөрөмж худалдан авах

 4. Б.Түмэнцогт -20 сая төгрөг “Мужааны цехийн өргөтгөл тоног төхөөрөмж шинэчлэх”, 5. С.Наранцэцэг-10 сая төгрөг “Хүлэмжийн аж ахуйн өргөтгөл”, 6. Б.Нандинцэцэг-10 сая төгрөг “Цайны газрын тоног төхөөрөмж худалдан авах”, 7. Б.Одончимэг-6,4 сая төгрөг “Хэрчсэн гурилын цех байгуулах”, 8. А.Эрдэнэбилэг-10 сая “Хүлэмжийн аж ахуй эрхлэх”, 9. П.Баасандамба-30 сая,  “Үйлчилгээний төв барих” тус тус  чиглэлээр нийт 9 иргэнд 132400000 сая төгрөгийн зээл олгосон. 


Parse error: syntax error, unexpected 'one' (T_STRING) in /home1/togov/public_html/sum/batsumber/wp-content/themes/betheme/footer.php on line 75